D. Цэгүүд

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Пит, Боб хоёр шинээр сонирхолтой тоглоом зохиожээ. Боб хуудас цаас аваад дээр нь дараах байдлаар тэгш өнцөгт координатын системийг байгуулна. Үүнд: $(0, 0)$ цэг зүүн доод буланд, $Ox$ тэнхлэг баруунд, $Oy$ тэнхлээг дээд буланд байрлана. Пит Бобод $3$ төрлийн хүсэлт өгнө. Үүнд:

  • add x y. Цаасан дээр Боб $(x, y)$ координаттай цэг тэмдэглэнэ. Энэ төрлийн хүсэлт бүрд тухайн үед Бобын цаасан дээр $(x, y)$ цэг тэмдэглэгдээгүй байна.
  • remove x y. Боб өмнө тэмдэглэсэн $(x, y)$ координаттай цэгийг цаасан дээрээс арилгана. Энэ төрлийн хүсэлт бүрд тухайн үед Бобын цаасан дээр $(x, y)$ цэг тэмдэглэгдсэн байна.
  • find x y. Цаасан дээрээс Боб $(x, y)$ цэгийн чанх дээр болон баруун талд байх тэмдэглэгдсэн бүх цэгийг хайна. Эдгээр цэгүүдээс Пит хамгийн зүүн талынхыг сонгох ба хэрвээ энэ цэг нь цор ганц биш бол хамгийн баруун талынхыг сонгож координатыг нь авна

Боб хүсэлт $10$, $100$, $1000$ байх үед бүгдэнд нь хариулж чадна. Гэвч хэмжээ нь $2 \cdot 10^{5}$ хүрэхэд Боб хариулж амжихгүй. Тиймээс түүнд Питийн хүсэлтүүдэд хариулах програм хэрэгтэй байна. Бобд туслаарай!

Оролт

Эхний мөр нь хүсэлтийн тоог харуулах $n$ ($1≤n≤2*10^{5}$) тоог агуулна. Дараагийн $n$ мөрүүд хүсэлтийн тайлбарыг агуулна. add x y нь цэг нэмэх хүсэлтийг, remove x y нь цэг устгах хүсэлтийг, find x y нь зүүн доод цэгийг хайх хүсэлтийг илэрхийлнэ. Оролтонд өгөгдөх бүх координатууд нь сөрөг биш утгатай бөгөөд $10^{9}$ тооноос хэтрэхгүй.

Гаралт

x y-ийг хайх хүсэлт бүрт $(x,y)$ цэгийн чанх дээр болон баруун талд тэмдэглэгдсэн хамгийн зүүн талын цэгүүд дундаас хамгийн доод талын цэгийн координатыг мөрөөр тусгаарлан хэвлээрэй. Хэрвээ $(x, y)$ цэгийн чанх дээр болон баруун талд нь цэг байхгүй бол -1 гэж хэвлээрэй.

Орчуулсан: Солонго

Жишээ тэстүүд

Оролт
7
add 1 1
add 3 4
find 0 0
remove 1 1
find 0 0
add 1 1
find 0 0
Гаралт
1 1
3 4
1 1
Оролт
13
add 5 5
add 5 6
add 5 7
add 6 5
add 6 6
add 6 7
add 7 5
add 7 6
add 7 7
find 6 6
remove 7 7
find 6 6
find 4 4
Гаралт
7 7
-1
5 5
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...