C. Давхардлыг устгах

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Боб нэгэн тэмдэгт мөрийг ажиглажээ. Энэ тэмдэгт мөр маш олон ялгаатай үсэг агуулах ба үсэг бүр дугаарлагдсан. Гэхдээ үсэг бүр хамгийн ихдээ $10$ удаа орсон байна. Энэ тэмдэгт мөр олон давхардсан үсэгтэй тул Бобд таалагдсангүй. $x$ урттай давхардал гэдэг нь эхний хагас нь дараагийн хагастайгаа ижилхэн байх $2x$ урттай дэд тэмдэгт мөрийг хэлнэ. Боб тэмдэгт мөрийн бүх давхардлыг устгаж гэнэ. Тэр дараахь дүрмийг баримтлана: Хэрэв боломжтой бол хамгийн богино давхардлыг авч үзэн (хэрэв олон янзын боломж байвал хамгийн зүүн талынхыг нь авч үзнэ), түүний зүүн хагасыг болон түүнээс зүүн тийш байрлах бүх тэмдэгтүүдийг устган үлдсэн хэсэгт нь үйлдлээ давтна.

Чамд Бобын харж буй тэмдэгт мөр өгөгднө. Дээр дурьдсанчлан Боб давхардлыг устгасны дараа тэмдэгт мөр ямар болсон байх вэ?

Оролт

Эхний мөрөнд тэмдэгт мөрийн урт болох $n$ ($1 ≤ n ≤ 10^{5}$) гэсэн бүхэл тоо байна. Дараачийн мөрөнд тэмдэгт мөрийн үсгэнд харгалзах $0$-ээс $10^{9}$-ийн хоорондох $n$ бүхэл тоо өгөгдөнө. Үсэг бүр хамгийн ихдээ $10$ удаа оролцсон байхаар өгөгдөнө.

Гаралт

Эхний мөрөнд Боб давхардлыг устгасны дараахь тэмдэгт мөрийн уртыг хэвлэ. Хоёрдахь мөрөнд Боб давхардлыг устгасны дараахь тэмдэгт мөрийн үсэгнүүдийг зайгаар тусгаарлан хэвлэ.

Орчуулсан: Бат-Од

Жишээ тэстүүд

Оролт
6
1 2 3 1 2 3
Гаралт
3
1 2 3 
Оролт
7
4 5 6 5 6 7 7
Гаралт
1
7 
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...