A. Хѳлбѳмбѳгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 64 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

$2010$ оны $FIFA$ Ѳмнѳд Африкт зохиогдож байгааг бүгд мэдэж байгаа билээ. $BFA$ (Бэрландын хѳлбѳмбѳгийн холбоо)-ы шийдвэрээр дараагийн дэлхийн аваргын тэмцээн Бэрландад зохиогдохоор боллоо. $BFA$ зарим дүрэм, журмыг ѳѳрчлѳв.

  • $n$ баг ѳрсѳлднѳ. ($n$ тэгш тоо байна)

  • жагсаалтын эхний $n/2$ баг хасагдах шатанд үлднэ.

  • жагсаахдаа дараах дүрмийг баримтална: тоглолт бүрийн хувьд хожсон баг $3$, тэнцвэл $1$, хожигдсон баг $0$ оноог тухайн тоглолтоос цуглуулна. Багууд авсан оноогоороо буурах эрэмбээр, тэнцүү оноотой багууд гоолын зѳрүүгээрээ буурах эрэмбээр жагсна. Энэ үед жагсаалтаар тэнцсэн багуудыг гоолын тоогоор буурах эрэмбээр жагсаана.

  • дээрх дүрмүүдийг ашиглан хоёрдмол утгагүйгээр жагсаана

Тоглолт бүрийн үр дүнг хоёр багийн оруулсан гоолын тоогоор үзүүлсэн бол хасагдах шатанд шалгарах $n/2$ багийн нэрсийг гаргах програм бичнэ үү.

Оролт

Эхний мѳрѳнд дэлхийн аваргын тэмцээнд орох багийн тоо болох $n, (1 ≤ n ≤ 50)$ тоо. Дараагийн $n$ мѳрѳнд багийн нэр болох урт нь $30$-аас хэтрэхгүй, цагаан толгойн үсгээс бүрдэх тэмдэгт мѳр ѳгѳгднѳ. Дараагийн $n·(n - 1) / 2$ мѳрѳнд тоглолтыг илэрхийлэх $name1-name2 \ num1:num2$ форматтай тэмдэгт мѳр ѳгѳгднѳ, энд $name1, name2$ — багуудын нэр; $num1, num2$, $(0 ≤ num1, num2 ≤ 100)$ — багуудын гоолын тоо харгалзан байрлана. Баг бүр бусадтайгаа яг нэг тоглоно.

Гаралт

$n/2$ мѳрѳнд хасагдах шатанд шалгарах багуудын нэрийг цагаан толгойн дарааллаар хэвлэнэ үү. Ямар ч үед багуудын жагсаалт нэг утгатай байна.

Орчуулсан: Sugardorj

Жишээ тэстүүд

Оролт
4
A
B
C
D
A-B 1:1
A-C 2:2
A-D 1:0
B-C 1:0
B-D 0:3
C-D 0:3
Гаралт
A
D
Оролт
2
a
A
a-A 2:1
Гаралт
a
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...