A. Тэмдэгт Мөрүүдийг Жиших нь

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Танд жижиг латин үсгүүдээс бүрдсэн 2 тэмдэгт мөр өгөгдсөн ба эхний тэмдэгт мөрийн хоёр тэмдэгтийн байрыг хооронд солиход хоёрдох тэмдэгт мөр гарч ирж болох эсэхийг тодорхойл.

Оролт

Эхний мөрөнд нэгдүгээр тэмдэгт мөр өгөгдөх ба энэ тэмдэгт мөр нь хоосон бус, зөвхөн жижиг латин үсгүүдээс бүрдэх болно.

Дараагийн мөрөнд хоёрдох тэмдэгт мөр өгөгдөх ба энэ тэмдэгт мөр нь хоосон бус, зөвхөн жижиг латин үсгүүдээс бүрдэх болно.

Тэмдэгт мөр бүрийн урт $10^5$-н тэмдэгтээс хэтрэхгүй ба өгөгдсөн хоёр тэмдэгт мөр адилхан биш байна. Тэмдэгт мөрүүд ялгаатай уртуудтай байж болно.

Гаралт

Эхний тэмдэгт мөрийн 2 тэмдэгтийн байрыг солиод хоёрдох тэмдэгт мөрийг гарган авч болох $"YES"$ үгүй бол $"NO"$ гэж хэвлэнэ үү.

Орчуулсан: devman

Жишээ тэстүүд

Оролт
ab
ba
Гаралт
YES
Оролт
aa
ab
Гаралт
NO

Тэмдэглэл

  • First example: you can simply swap two letters in string "ab". So we get "ba".
    • Second example: we can't change string "aa" into string "ab", because "aa" does not contain letter "b".
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...