B. Васягийн календар

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Вася их сонин газар амьдардаг. Тэнд жилд $n$ сар байдаг ба $i$-р сар $a_{i}$ хоногтой байдаг. Вася шинэ жилийн бэлгэнд зөвхөн цаг төдийгүй, бас огноог харуулдаг цаг авчээ.

Цагны нүүрэнд сарын хэддэх өдрийг заасан $1-d$ хүртэлх тоог гарна. $d$ тоо үргэлж $a_{i}$-аас их буюу тэнцүү байна. Цаган дээр тухайн сарын тухай мэдээллийг хадгалдаггүй тул шинэ өдөр болоход цаган дээрх өдрийн дугаар зүгээр л нэгээр нэмэгддэг. Цаг нь $d+1$ тоог харуулж чадахгүй, тиймээс $d$-ийн дараагийн өдөр болоход $1$ дугаарыг (тоо эхнээсээ эхэлнэ) харуулна. Цагны механизм нь өдрийн дугаарыг гар аргаар урагшлуулах (нэгээр нэмэгдүүлэх) боломжийг танд олгоно. Энэ үйлдлийн хувьд ч $d$ өдрийн дараа $1$ дугаартай өдөр байна.

Вася өдөр бүрийг цаган дээрхи өдрийн дугаарыг шалгаж эхлүүлдэг. Цаган дээрхи өдрийн дугаар нь тухайн сар өдрийн жинхэнэ дугаартай таарахгүй бол Вася үүнийг гар аргаар урагшлуулна. Вася их тууштай хүн. Тэрээр энэ үйлдлээ цаган дээрхи өдрийн дугаар тухайн сар өдрийн жинхэнэ дугаартай таарах хүртэл давтсаар байв.

Жил өнгөрлөө. Вася эхний сарын эхний өдрөөс $n$-р сарын сүүлийн өдөр хүртэл хэдэн удаа гараар цаган дээрх өдрийн дугаарыг урагшлуулсан бол гэж боджээ. Эхний сарын эхний өдөр цаган дээрх өдрийн дугаар $1$ байсан гэж үзээрэй.

Оролт

Эхний мөр нь Васягийн цагны харуулж чадах хамгийн их дугаарыг харуулах $d$ $(1 ≤ d ≤ 10^{6})$ бүхэл тоог агуулна.

$2$ дахь мөр нь жилд байх сарын тоог харуулах $n$ $(1 ≤ n ≤ 2000)$ бүхэл тоог агуулна.

$3$ дахь мөр нь сар бүрт байх өдрийн тоог харуулах, хоосон зайгаар тусгаарлагдсан, $n$ тооны $a_{i}$ $(1 ≤ a_{i} ≤ d)$ бүхэл тоонуудыг агуулна.

Гаралт

Өнгөрсөн жилийн турш Вася хэдэн удаа гар аргаар өдрийн дугаарыг нэгээр нэмэгдүүлсэн болохыг харуулах тоог хэвлээрэй.

Орчуулсан: Солонго

Жишээ тэстүүд

Оролт
4
2
2 2
Гаралт
2
Оролт
5
3
3 4 3
Гаралт
3
Оролт
31
12
31 28 31 30 31 30 31 31 30 31 30 31
Гаралт
7

Тэмдэглэл

Эхний жишээнд:

  • $1$-р сарын $1$. Цаг $1$ дугаарыг харуулна. Вася юу ч өөрчлөхгүй.
  • $1$-р сарын $2$. Цаг $2$ дугаарыг харуулна. Вася юу ч өөрчлөхгүй.
  • $2$-р сарын $1$. Цаг $3$ дугаарыг харуулна. Вася гар аргаар өдрийн дугаарыг $1$-ээр нэмэгдүүлнэ. Үүний дараа цаг $4$ дугаарыг харуулна. Вася гар аргаар өдрийн дугаарыг $1$-ээр нэмэгдүүлнэ. Үүний дараа цаг $1$ дугаарыг харуулна.
  • $2$-р сарын $2$. Цаг $2$ дугаарыг харуулна. Вася юу ч өөрчлөхгүй. Ингээд Вася гар аргаар өдрийн дугаарыг нийтдээ яг $2$ удаа $1$-ээр нэмэгдүүлж байна.
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...