A. Тулааны Талбар

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Вася их сургуулийн ард цөлөгдсөн бөгөөд одоо тэрээр дайны талбарт ирсэн байв. За за зүгээр тоглосон юм! Тэрээр нэгэн компьютерын тоглоом тоглож байв. Тоглоомын талбар нь дээрээ $n$ ширхэг нуувч ухсан нэгэн хавтгай талбай байх юм. Нуувчууд гэдэг нь координатын тэнхлэгүүдтэй параллель байх хавтгай дээрх хэрчмүүдийг хэлнэ. Мөн ямар ч 2 нуувчууд нь хоорондоо огтлолцоогүй байна.

Вася-аас маш хол газар дайсны ашиглаж буй маш том лазер байрлаж байв. Уг лазерыг $a$ секундийн турш цэнэглэх бөгөөд дараа нь $b$ секундийн турш тасралтгүй галлах юм. Дараа дахин $a$ секундийн турш цэнэглэнэ тэгээд $b$ секундийн турш тасралтгүй галлана гэх мэтчилэн үргэлжилнэ. Вася $a$ болон $b$ гэсэн тоонуудыг мэдэж байв. Тэрээр лазер галлаж байх зуур нуувчид нуугдсан байх ёстой гэдгээ мэдэж байгаа бөгөөд мөн лазерыг цэнэглэж байх зуур тоглоомын талбар дээгүүр аюулгүй явж болно гэдгийг мэдэж байлаа. Хамгийн чухал нь лазер галлахаас өмнө нуувчид нуугдаж амжиж байх хэрэгтэй байв. Хэрэв Вася лазер яг галлаж эхлэх мөчид нуувчид хүрсэн бол бид Вася-г нуугдаж амжсан гэж үзнэ. Мөн аль ч нуувчийн урт нь (метрээр) тоон утгаараа $b$-ээс хэтрэхгүй байх юм.

Анхандаа Вася $A$ цэг дээр байрлаж байв. Тэрээр $B$ цэгт очих хэрэгтэй ажээ. Вася ямар ч чиглэлд 1 метр/секунд гэсэн хурдаар хөдлөх бөгөөд аливаа нуувч уруу тухайн нуувчийн ямар ч цэгээр нь дамжин нэвтрэн орж болох ба ямар ч цэгээр нь дамжин тухайн нуувчаас гарч болох юм. Нуувчаас гарах болон нуувч уруу ороход ямар нэгэн хугацаа шаардагдахгүй гэж үзнэ. Мөн Вася ямар нэгэн нуувч дотор уг нуувчаас гаралгүйгээр дурын байдлаар хөдлөх боломжтой байна.

Тэгвэл Вася анх хөдөлж эхлэх үед лазерыг яг цэнэглэж эхэлсэн гэж үзээд $A$ цэгээс эхлэн явсаар $B$ цэг хүрэхэд шаардагдах хамгийн богино хугацааг олно уу? Хэрэв Вася $A$ цэгээс эхлэн явсаар $B$ цэг дээр очиж чадахгүй байвал -1 гэж хэвлэнэ үү. Хэрэв Вася лазер яг галлаж эхлэх мөчид $B$ цэг дээр очсон бол Вася-г $B$ цэгт хүрсэн гэж үзнэ.

Оролт

Эхний мөрөнд зайгаар тусгаарлагдсан 2 бүхэл тоо $a$ болон $b$ $(1 ≤ a, b ≤ 1000)$ өгөгдөх ба эдгээр нь лазерыг цэнэглэх хугацаа болон галлах хугацааг (секундээр) тус тус илэрхийлнэ.

2-дахь мөрөнд зайгаар тусгаарлагдсан 4-н бүхэл тоо $A_{x}$, $A_{y}$, $B_{x}$, $B_{y}$ $( - 10^{4} ≤ A_{x}, A_{y}, B_{x}, B_{y} ≤ 10^{4})$-ууд өгөгдөх ба эдгээр нь $A$ болон $B$ цэгүүдийн координатуудыг илэрхийлнэ. Мөн $A$ болон $B$ цэгүүд нь аль ч нуувч дотор агуулагдаагүй байна.

3-дахь мөрөнд ганц бүхэл тоо $n$ $(1 ≤ n ≤ 1000)$ өгөгдөх ба энэ нь нийт нуувчийн тоог илэрхийлнэ.

Дараагийн $n$ ширхэг мөрийн мөр болгонд зайгаар тусгаарлагдсан 4-н бүхэл тоо $x_{1}$, $y_{1}$, $x_{2}$, $y_{2}$ $( - 10^{4} ≤ x_{i}, y_{i} ≤ 10^{4})$-ууд өгөгдөх ба эдгээр нь харгалзах нуувчийн захын цэгүүдийн координатуудыг илэрхийлнэ.

Бүх координатууд нь метрээр өгөгдөнө. Мөн ямар ч нуувчийн хувьд $x_{1} = x_{2}$ эсвэл $y_{1} = y_{2}$ байх юм (бүх нуувчууд нь координатын тэнхлэгүүдтэй параллель байна). Ямар ч 2 нуувч нь огтлолцоогүй байх бөгөөд ямар ч нуувчийн урт нь (метрээр) тоон утгаараа $b$-ээс хэтрэхгүй байх юм.

Гаралт

Хэрэв Вася $A$ цэгээс эхлэн явсаар $B$ цэг дээр очиж чадах бол ингэх хамгийн богино хугацааг хэвлэнэ үү. Бусад тохиолдолд -1 гэж хэвлэнэ үү.

Хэрэв таны хариултын абсолют болон харьцангуй алдаа нь $10^{ - 4}$-ээс хэтрэхгүй байвал таны хариултыг зөвөөр тооцно.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
2 4
0 5 6 5
3
0 0 0 4
1 1 4 1
6 0 6 4
Гаралт
19.0000000000
Оролт
5 10
0 0 10 10
1
5 0 5 9
Гаралт
-1
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...