A. Цуврал гэмт хэрэг

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

"Pihsters" гэгч гэмт хэргийн бүлэглэлийн үйлдсэн $3$ хэрцгий хэргээс болж Берландын нийслэл тэр аяараа айн дагжиж байлаа.

Берландын нийслэлийн газрын зураг $n×m$ тэгш өнцөгт хүснэгтээр дүрслэгдэг бөгөөд зурган хүснэгтийн нүд бүр нь нийслэлийн аль нэг дүүргийг дүрсэлнэ.

Нийслэлийн гол мөрдөгч Поликарпус газрын зургийг хараад эхний $3$ дээрмийн хэрэг үйлдэгдсэн дүүргийг од тэмдэгээр тэмдэглэв. Үр дүнд нь Поликарпус $4$ дэхь дээрэм ямар дүүрэгт гарахыг мэджээ. $4$ дэхь дээрмийн хэрэг гарах дүүрэг нь бусад гурван одны байрлалтай нийлээд тэгш өнцөгтийн оройнуудыг үүсгэх бөгөөд энэ тэгш өнцөгтийн талууд газрын зургийн талуудтай параллель байх юм.

Поликарпус гаргалгаа хийхдээ сайн хэдий ч математикдаа тааруу. Тиймээс тэр танаас $4$ дэх дээрэм үйлдэгдэх дүүргийг олно уу гэж хүсч байна.

Оролт

Эхний мөр нь хүснэгтийн мөр болон баганы тоог харуулах, зайгаар тусгаарлагдсан $n$ ба $m$ ($2≤n, m≤100$) 2 бүхэл тоог агуулна.

Дараагийн $n$ мөр нь нийслэлийн газрын зургийг илэрхийлэх $m$ тэмдэгтийг агуулна. Дээрэм болсон бол дүүрэг дээр "*" тэмдэгт, бусад тохиолдолд "." тэмдэгт байна.

Газрын зураг дээр яг $3$ ширхэг "*" тэмдэгт байх ба бодлогын нөхцлийг хангах $4$ дэхь дүүрэг үргэлж оршин байна.

Гаралт

$4$ дэх дээрмийн хэрэг үйлдэгдэх дүүргийн мөр болон баганы дугаарыг харуулах $2$ бүхэл тоог хэвлээрэй. Мөр нь дээрээс доошоо $1$-ээс эхлэн, багана нь зүүнээс баруун тийшээ $1$-ээс эхлэн дугаарлагдана.

Орчуулсан: Солонго

Жишээ тэстүүд

Оролт
3 2
.*
..
**
Гаралт
1 1
Оролт
3 3
*.*
*..
...
Гаралт
2 3
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...