F. Математик Анализ ГООШ!

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

199-р групп-ын сурагчид өөрсдийн суусан лекцүүдээ маш муу тэмдэглэж авчээ. Одоо Математик Анализ-ын шалгалт дөхөж байгаа бөгөөд аль болох хурдан ямар нэгэн байдлаар шалгалтдаа бэлдэх хэрэгтэй байв. Уг групп-ын сурагчдыг 1-ээс $n$ хүртэл дугаарлая. $i$-р ($1 ≤ i ≤ n$) сурагч болгон нь нэгэн сайн найзтай байх бөгөөд уг найзыг нь $p[i]$ $1 ≤ p[i] ≤ n$) дугаартай гэж үзье. Тодруулбал сурагч бүр нь яг нэг сурагчийн сайн найз нь байх юм. Өөрөөр хэлбэл бүх $p[i]$-ууд нь ялгаатай байна. Мөн групп дотор ганцаардмал сурагчид байж болох бөгөөд эдгээр сурагчдын хувьд $i = p[i]$ байх юм.

Сурагч бүр нь лекцүүдийг тэмдэглэсэн яг нэг ширхэг дэвтэртэй байв. Бидний мэдэж байгаачлан бүх сурагчид дараах алгоритмын дагуу шалгалтдаа бэлдэхээр болжээ:

  • шалгалтад бэлдэх эхний өдөр сурагч болгон өөрийн Математик Анализ-ын дэвтрээ судална,
  • маргааш өглөө нь сурагч болгон өөрийн өчигдөр судалсан дэвтрээ өөрийн сайн найздаа өгөх бөгөөд өөрийг нь сайн найзаа гэж дууддаг сурагчаас дэвтэр авч судална.

Түүнчлэн 2-дахь өдөр $p[i]$ ($1 ≤ i ≤ n$) дугаартай сурагч $i$-р сурагчийн дэвтрийг судлах бөгөөд 3-дахь өдөр уг дэвтэр нь $p[p[i]]$ дугаартай сурагчид очно гэх мэтчилэн үргэлжлэх юм. Өдөр болгон сурагч бүр нь яг нэг ширхэг дэвтэр судлахыг анхаарна уу.

Танд шалгалтад бэлдэж буй 3-дахь болон 4-дэх өдрийн нөхцөл байдлыг дүрслэх 2 дараалал өгөгдөв:

  • $a_{1}, a_{2}, ..., a_{n}$, энд $a_{i}$ нь 3-дахь өдөр $i$-р сурагчийн дэвтрийг авч судалж буй сурагчийн дугаарыг илэрхийлнэ;
  • $b_{1}, b_{2}, ..., b_{n}$, энд $b_{i}$ нь 4-дэх өдөр $i$-р сурагчийн дэвтрийг авч судалж буй сурагчийн дугаарыг илэрхийлнэ.

Та $p$ цувааг мэдэхгүй байгаа бөгөөд өөрөөр хэлбэл хэн нь хэний сайн найз болохыг мэдэхгүй байв. Тэгвэл эдгээр өгөгдсөн $a$ болон $b$ дарааллуудыг ашиглан $p$-г олох программ бичнэ үү.

Оролт

Эхний мөрөнд бүхэл тоо $n$ ($1 ≤ n ≤ 10^{5}$) өгөгдөх ба энэ нь уг групп-д байх сурагчдын тоог илэрхийлнэ. 2-дахь мөрөнд ялгаатай бүхэл тоонууд $a_{1}, a_{2}, ..., a_{n}$ ($1 ≤ a_{i} ≤ n$)-уудын дараалал өгөгдөнө. 3-дахь мөрөнд ялгаатай бүхэл тоонууд $b_{1}, b_{2}, ..., b_{n}$ ($1 ≤ b_{i} ≤ n$)-уудын дараалал өгөгдөнө.

Гаралт

$n$ ширхэг ялгаатай бүхэл тоонууд $p[1], p[2], ..., p[n]$ ($1 ≤ p[i] ≤ n$)-уудын дарааллыг хэвлэнэ үү. Мөн заавал хариулт оршин байх бөгөөд хариулт нь цор ганц байх юм.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
4
2 1 4 3
3 4 2 1
Гаралт
4 3 1 2 
Оролт
5
5 2 3 1 4
1 3 2 4 5
Гаралт
4 3 2 5 1 
Оролт
2
1 2
2 1
Гаралт
2 1 
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...