A. Гурвалжин

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 64 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Боб геометрийн хичээл дээр тэгш ѳнцѳгт гурвалжин гэж нэг ѳнцѳг нь тэгш ѳнцѳг байдаг гурвалжинг хэлдэг болохыг мэдэв. Боб дѳрвѳлжин шугамтай цаасанд гурвалжин зурж тэгш ѳнцѳгт гурвалжин болохыг лавлан Петрт үзүүлэв. Петр Бобд "энэ тэгш ѳнцѳгт гурвалжин биш байна, гэхдээ бараг тэгш ѳнцѳгт гурвалжин байна" гэв. Бараг тэгш ѳнцѳгт гурвалжин гэж яг нэг оройг нь нэгж зайгаар хѳдѳлгѳхѳд тэгш ѳнцѳгт гурвалжин үүсч болдог гурвалжинг хэлнэ. Боб Петр түүнийг мэхэлж байгаа эсэхийг мэдэхээр танаас тусламж хүсч байна. Түүний зурсан гурвалжин тэгш ѳнцѳгт, бараг тэгш ѳнцѳгт болон эдгээрийн аль нь биш эсэхийг тодорхойл.

Оролт

Эхний мѳрѳнд гурвалжны оройн координатыг илэрхийлэх $x_1, y_1, x_2, y_2, x_3, y_3$ зургаан бүхэл тоо зайгаар тусгаарлагдан ѳгѳгднѳ. Бүх координатуудын абсолют утга $100$-аас хэтрэхгүй. Гурвалжны талбай тэгээс ялгаатай байна.

Гаралт

Ѳгсѳн гурвалжин тэгш ѳнцѳгт гурвалжин бол $RIGHT$, бараг тэгш ѳнцѳгт гурвалжин бол $ALMOST$, аль нь ч биш бол $NEITHER$ гэж хэвлэ.

Орчуулсан: Sugardorj

Жишээ тэстүүд

Оролт
0 0 2 0 0 1
Гаралт
RIGHT
Оролт
2 3 4 5 6 6
Гаралт
NEITHER
Оролт
-1 0 2 0 0 1
Гаралт
ALMOST
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...