A1. Матрицийн сайн элементүүд

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

ABBYY-н Ухаалаг Минж квадрат матрицуудтай холбогдсон. Одоо тэр $n × n$ хэмжээтэй матрицыг судлаад завгүй байгаа ба энд $n$ нь сондгой тоо. Ухаалаг Минж матрицийн дараах элементүүдийг сайн элементүүд гэж үздэг:

  • Гол диагоналийн элементүүд
  • Хоёрдогч диагоналийн элементүүд
  • Голын мөрийн элементүүд буюу дээрээ болон доороо яг тооны мөртэй мөрийн элементүүд
  • Голын баганын элементүүд буюу зүүн болон баруун талдаа яг тооны баганатай баганын элементүүд

Дээрх зурганд $5 × 5$ хэмжээтэй матриц үзүүлсэн ба сайн элементүүдийг нь ногоон өнгөөр тэмдэглэсэн.

Ухаалаг Минж-д өгөгдсөн матрицийн сайн элементүүдийн нийлбэрийг олоход туслана уу.

Оролт

Оролтын эхний мөрөнд нэг ширхэг сондгой бүхэл тоон утга $n$ байна. Дараагийн $n$ мөрүүдийн мөр бүрт зайгаар тусгаарлагдсан $n$ ширхэг бүхэл тоон утгууд $a_{ij}$ $(0 ≤ a_{ij} ≤ 100)$ байх ба өгөгдсөн матрицийн элементүүд юм.

30 оноо авах оролтын хязгаарлалт нь:

  • $1 ≤ n ≤ 5$

100 оноо авах оролтын хязгаарлалт нь:

  • $1 ≤ n ≤ 101$

Гаралт

Матрицийн сайн элементүүдийн нийлбэрийг илэрхийлэх бүхэл тоон утгыг хэвлэ.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
3
1 2 3
4 5 6
7 8 9
Гаралт
45
Оролт
5
1 1 1 1 1
1 1 1 1 1
1 1 1 1 1
1 1 1 1 1
1 1 1 1 1
Гаралт
17

Тэмдэглэл

Эхний жишээн дээр матрицийн бүх элементүүд сайн элемент байна. Хоёр дахь жишээний сайн элементүүдийг зурган дээр үзүүлсэн.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...