E. Хамгаалалтын цамхагууд

хугацааны хязгаарлалт 3 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Вася "хамгаалалтын цамхагууд" тоглоомын сүүлийн үеийг давахаар улайрч байлаа. $(-∞, 0)$ цэгээс $(+∞, 0)$ цэг хүртэлх шулуунаар нэгж хурдтай хөдлөж байгаа дайсныг устгах хэрэгтэй байв. Бүхэл тоон $x$-н хувьд $(x, 1)$ болон $(x, -1)$ цэгүүд дээр Вася гурван төрлийн цамхагаас сонгон барьж болох ба эдгээр нь галан цамхаг, цахилгаан цамхаг болон хөлдөөх цамхаг юм. Цамхаг барихдаа нэг цэг дээр хоёр цамхаг барьж болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.

Хөлдөөх цамхагаас бусад бүх төрлийн цамхагууд тодорхой үйлдэл хийх радиустай бөгөөд секунд тутамд учруулах хохирлын хэмжээтэй. Хэрвээ $k$ ширхэг хөлдөөх цамхагийн үйлчлэх байрлал дээр дайсан байрлаж буй цэг давхцаж байвал дайсны хурд $k+1$ дахин багасна.

Цамхагийн төрөл бүрээс барьж болох тоо мэдэгдэж байгаа. Тийм бол дайсандаа учруулж болох боломжит хамгийн их хохирлыг тооцоолж олж Васяд тусална уу.

Цамхагууд болон дайсны хэмжээ маш жижигхэн бөгөөд эдгээрийг хавтгай дээрх цэгтэй зүйрлэж болох юм. Хэрэв дайсан болон цамхагийн хоорондох зай нь цамхагийн хохирол учруулж чадах тойргийн радиустай тэнцүү эсвэл бага байвал энэ тойрогт багтаж байна гэсэн үг.

Оролт

Эхний мөр гурван ширхэг бүхэл тоон утга агуулна: $nf$, $ne$, $ns$. Эдгээр нь харгалзан галын цамхаг, цахилгаан цамхаг, хөлдөөх цамхгуудын баригдаж болох хамгийн их тоонууд юм $(0 ≤ nf, ne, ns ≤ 20, 1 ≤ nf + ne + ns ≤ 20)$. Эдгээр тоонууд нэг зайгаар тусгаарлагдана.

Хоёр дахь мөр мөн гурван ширхэг бүхэл тоон утга агуулна $rf$, $re$, $rs$ байх ба $(1 ≤ rf, re, rs ≤ 1000)$. Энэ гурван тоо нь галын цамхаг, цахилгаан цамхаг болон хөлдөөх цамхагуудын үйлдэл хийх радиусыг илэрхийлнэ. Тоонууд нэг зайгаар тусгаарлагдана.

Гурав дахь мөрөнд хоёр бүхэл тоон утга агуулагдах ба тэдгээр нь $df$ болон $de$ $(1 ≤ df, de ≤ 1000)$ юм. Харгалзан галын болон цахилгаан цамхагуудын нэг секундэд дайсандаа үзүүлж чадах хохирлын хэмжээ юм (Дайсан үйлдэл хийх радиус дотор байгаа үед). Тоонууд нэг зайгаар тусгаарлагдана.

Гаралт

Дайсандаа үзүүлж чадах хохирлын боломжит хамгийн их хэмжээг илэрхийлэх бодит тоог хэвлэ. Уг тоо системийн хариунаас $10^{-6}$-аас багаар зөрөхийг зөвшөөрнө.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
1 0 0
10 10 10
100 100
Гаралт
1989.97487421
Оролт
1 0 1
10 10 10
100 100
Гаралт
3979.94974843

Тэмдэглэл

Эхний жишээнд бидэнд байрлалаасаа үл хамааран ижил хохирол үзүүлдэг ганцхан галын цамхаг байна.

Хоёр дахь жишээнд бидэнд галын цамхагаас гадна адилхан үйлдлийн радиустай хөлдөөх цамхаг байна. Хэрвээ бид хоёр цамхагаа өөд өөдөөс нь харуулан барьвал дайсан цамхгуудын үйлчлэх радиуст орохдоо хурд нь хоёр дахин багасна. Иймд дайсан эхний жишээн дээрхээс хоёр дахин их хохирол амсана гэсэн үг.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...