D. Онгоц дүүрэн Танкууд: Халз Тулаан

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Вася Онгоц дүүрэн Танкууд хэмээх нэгэн тоглоомын тоглодог билээ.

Танкууд нь дараах шинжүүдээр дүрслэгдэнэ:

  • танкийн цусны хэмжээ буюу тоо;
  • 2 буудалтын хоорондох завсар буюу буугаа цэнэглэхэд шаардагдах хугацаа;
  • буудалт нь дайсны танкийн хуягийг нэвтлэхгүй байх магадлал;
  • дайсны танк-д учруулах хохирол.

Буудалтын хохирол нь $[l, r]$ гэсэн нэгэн сегментээр дүрслэгдэх ба энд $l$ болон $r$ нь бүхэл тоонууд байна. Боломжит буудалтын хохирол $x$ нь $[l, r]$ гэсэн сегментийн бүх бүхэл тоонууд дундаас тэнцүү магадлалаар сонгогдох юм. Хэрэв буудалт нь дайсны танкийн хуягийг нэвтэлж байвал дайсны танк $x$ цус алдах ажээ. Түүнчлэн дайсны танкийн цус нь эерэг биш тоо болох үед уг танкийг устсан гэж үзнэ.

Буудалт нь дайсны танкийн хуягийг нэвтлэхгүй байх боломжтой юм. Уг тохиолдолд дайсны танкийн цус өөрчлөгдөхгүй буюу хасагдахгүй байна. Дайсны танкийн хуягийг нэвтлэхгүй байх магадлал нь буудаж буй танкийн шинж болон өгөгдсөн байх бөгөөд энэ нь тоглогчийн ур чадвараас хамаарахгүй байх юм.

Ялалт маш ойртсон бөгөөд одоо зөвхөн нэг ширхэг дайсны танк үлджээ. Вася тулаанд бэлэн байв -- Сайн болон Чөтгөрийн талын хооронд дахин нэг зайлшгүй хийх тулаан үлджээ! 2 өрсөлдөгч тал нэг нэгнийгээ олж харсан бөгөөд 2-уулаа нэгэн зэрэг гал нээв... Сүүлийн тулаан эхэллээ! Вася-д туслан тэрээр дайсны танкийг устган уг тулаанд ялалт байгуулах магадлалыг олж өгнө үү?

Хэрэв 2 танк нь 2-уулаа уствал (нэгэн зэрэг буудалтын дараагаар) Вася-г тулаанд ялсан гэж үзнэ. Та тоглогч бүр нь буугаа цэнэглэсний дараа шууд буудна гэж үзэх ба танк болгон нь хязгааргүй тооны сумтай байна гэж үзнэ үү.

Оролт

Эхний мөрөнд Вася-ын танкийг дүрслэх зайгаар тусгаарлагдсан 5-н бүхэл тоо өгөгдөнө: танкийн цусны тоо $hp$ $(10 ≤ hp ≤ 200)$, 2 буудалтын хоорондох завсар $dt$ $(1 ≤ dt ≤ 30)$, буудалтын хохирлын сегмент $l$ ба $r$ $(10 ≤ l ≤ r ≤ 100)$ болон буудалт нь дайсны танкийн хуягийг нэвтлэхгүй байх магадлал $p$ $(0 ≤ p ≤ 100)$ (хувиар) тус тус өгөгдөнө.

2-дахь мөрөнд Вася-ын дайсны танкийг ижил хэлбэрээр дүрсэлсэн байна.

Гаралт

Вася-ын ялах магадлалыг илэрхийлэх ганц тоог хэвлэх ба таны хариултын абсолют болон харьцангуй алдаа $10^{ - 4}$-ээс ихгүй байна.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
100 3 50 50 0
100 3 50 50 0
Гаралт
1.000000
Оролт
100 3 50 50 0
100 2 48 50 0
Гаралт
0.888889
Оролт
100 3 50 50 0
100 1 50 50 50
Гаралт
0.500000

Тэмдэглэл

Эхний жишээнд 2 танк нь 2-уулаа 2-дахь буудалтын дараа нэгэн зэрэг устах юм. Иймд дайсны танкийг устгах магадлал $1$-тэй тэнцүү байна.

2-дахь жишээнд Вася-ын танк 2-дахь буудалтаа хийхээс өмнө дайсны танк 2-дахь буудалтаа хийх боловч түүнд 3-дахь буудалт хийх цаг байхгүй байна. Вася-ын танкийг устгахын тулд тэрээр 50-н хохирол учруулах 2 буудалт хийх шаардлагатай юм. Ийм үзэгдэл болох магадлал нь = байх юм. Бусад тохиолдолд Вася ялна.

3-дахь жишээнд Вася-ын дайсны танк нь танкийн хуяг нэвтлэх $0.5$-ын магадлалтайгаар 3-н удаа буудах юм. Вася-ын танкийг устгахын тулд түүний эдгээр 3-н буудалтын дор хаяж 2 нь Вася-ын танкийн хуягийг нэвтлэх хэрэгтэй байна. Ийм үзэгдэл болох магадлал нь $0.5$ байх юм.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...