B. Онгоц дүүрэн Танкууд: Про

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Вася өөрийн найзуудтайгаа хамт Онгоц дүүрэн Танкууд хэмээх тоглоомыг бүтэн жилийн турш тогложээ. Одоо уг тоглоомын тоглогчдыг тоглосон үр дүнгээс нь хамааран хэд хэдэн төрөлд хуваахаар болжээ.

Ямар нэгэн тоглогч Онгоц дүүрэн Танкууд-ыг тоглосон үе болгондоо сөрөг биш бүхэл тоон оноо авна. Вася сүүлийн жил тоглосон үе болгоныхоо оноог бичиж авчээ. Одоо түүнд нийтдээ $n$ ширхэг тэмдэглэл байв.

Ямар нэгэн тоглогчийн төрлийг тодорхойлохын тулд тухайн тоглогчийн авсан хамгийн өндөр оноо болон бусад тоглогчдын хамгийн өндөр оноонуудыг авч үзнэ. Тоглогчид нь дараах хэдэн төрлүүдэд хуваагдана:

  • "noob" -- хэрэв нийт тоглогчдын $50\%$-аас илүү хувь нь уг тоглогчоос илүү хамгийн өндөр оноо(тоглогч бүрийн хувьд хамгийн өндөр оноо нь өгөгдсөн байхыг анхаарна уу) авсан байвал уг төрөлд орно;
  • "random" -- хэрэв тухайн тоглогч нь нийт тоглогчдын $50\%$-аас багагүй хамгийн өндөр оноотой боловч нийт тоглогчдын $20\%$-аас илүү тоглогчид уг тоглогчоос илүү сайн хамгийн өндөр оноотой байвал уг төрөлд орно;
  • "average" -- хэрэв тухайн тоглогч нь нийт тоглогчдын $80\%$-аас багагүй хамгийн өндөр оноотой боловч нийт тоглогчдын $10\%$-аас илүү тоглогчид уг тоглогчоос илүү сайн хамгийн өндөр оноотой байвал уг төрөлд орно;
  • "hardcore" -- хэрэв тухайн тоглогч нь нийт тоглогчдын $90\%$-аас багагүй хамгийн өндөр оноотой боловч нийт тоглогчдын $1\%$-аас илүү тоглогчид уг тоглогчоос илүү сайн хамгийн өндөр оноотой байвал уг төрөлд орно;
  • "pro" -- хэрэв тухайн тоглогч нь нийт тоглогчдын $99\%$-аас багагүй хамгийн өндөр оноотой байвал уг төрөлд орно.

Хувийг тооцоолохдоо тоглогч өөрийгөө мөн тооцох юм. Өөрөөр хэлбэл хэрэв 2 тоглогч тоглоомыг тоглосон ба эхний тоглогч 100 оноо, 2-дахь тоглогч 1000 оноо авсан байвал эхний тоглогч нь нийт тоглогчдын $50\%$-аас багагүй хамгийн өндөр оноотой байх бөгөөд 2-дахь тоглогч нь нийт тоглогчдын $100\%$-аас багагүй хамгийн өндөр оноотой байна гэж үзэх юм.

Вася танд өмнөх жилийн Онгоц дүүрэн Танкууд-ын онооны тэмдэглэлүүдийг өгчээ. Вася-д туслан тоглогч бүрийн төрлийг тодорхойлж өгнө үү.

Оролт

Эхний мөрөнд ганц бүхэл тоо $n$ ($1 ≤ n ≤ 1000$) өгөгдөх ба энэ нь тоглогчдын оноог бичсэн тэмдэглэлийн тоог илэрхийлнэ.

Дараагийн $n$ ширхэг мөрийн мөр болгонд нэг тоглогчийн нэр болон уг үед уг тоглогчийн авсан оноо зайгаар тусгаарлагдан өгөгдөнө. Нэр нь 1-ээс багагүй 10-аас ихгүй тооны тэмдэгт агуулсан байна. Түүнчлэн нэрс нь зөвхөн Латин жижиг үсгүүдээс тогтсон байна. Мөн ямар ч 2 ялгаатай тоглогчид нь ялгаатай нэртэй байх юм. Тоглогчийн нэг үед авсан оноо нь сөрөг биш бүхэл тоо байх бөгөөд 1000-аас хэтрэхгүй байна.

Гаралт

Эхний мөрөнд $m$ тоог хэвлэх ба энэ нь дор хаяж нэг үе уг тоглоомыг тоглосон тоглогчдын тоог илэрхийлнэ.

Дараагийн $m$ ширхэг мөрийн мөр болгонд тоглогчийн нэр болон уг тоглогчийн харьяалагдах төрлийг зайгаар тусгаарлан хэвлэнэ үү. Тоглогчийн төрөл нь дараах төрлүүдийн аль нэг нь байх юм: "noob", "random", "average", "hardcore" эсвэл "pro" (хашилтгүйгээр). Тоглогч бүрийн нэр нь яг нэг удаа хэвлэгдсэн байх ёстой. Тоглогчдын нэрс болон тус тусынх нь төрлүүд нь дурын дарааллын дагуу хэвлэгдэж болно.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
5
vasya 100
vasya 200
artem 100
kolya 200
igor 250
Гаралт
4
artem noob
igor pro
kolya random
vasya random
Оролт
3
vasya 200
kolya 1000
vasya 1000
Гаралт
2
kolya pro
vasya pro

Тэмдэглэл

Эхний жишээнд artem нийт тоглогчдын $25\%$-аас (өөрөөсөө) багагүй хамгийн өндөр оноотой байх бөгөөд ийм учраас тэрээр "noob" гэсэн төрөлд харьяалагдах юм. vasya болон kolya нар нийт тоглогчдын $75\%$-аас (өөрсдөө болон artem) багагүй хамгийн өндөр оноотой байх бөгөөд ийм учраас тэд "random" гэсэн төрөлд харьяалагдана. igor нийт тоглогчдын $100\%$-аас (өөрөө болон бусад бүх тоглогчид) багагүй хамгийн өндөр оноотой байх бөгөөд ийм учраас тэрээр "pro" гэсэн төрөлд харьяалагдана.

2-дахь жишээнд 2 тоглогч нь 2-уулаа ижил хэмжээний хамгийн өндөр оноотой байх ба тэд нийт тоглогчдын $100\%$-аас багагүй хамгийн өндөр оноотой байх юм. Ийм тэд "pro" гэсэн төрөлд харьяалагдана.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...