A. Хоёр эвэрт роботын дайралт

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Вася "Хоёр Эвэрт Роботын дайралт" тоглоом тогложээ.

Тоглоом гурван үетэй. Үе бүрт сөрөг биш бүхэл тоон оноотой. Үеийн эцэст цуглуулсан оноо гарч ирнэ. Вася тоглоомын гурван үеийг дуусгаад цуглуулсан оноогоо нэг нэгээр нь бичин $s$ тэмдэгт мөр үүсгэв. ($0$-ээр эхлээгүй). Вася авсан оноогоо найздаа хэлж онгирохыг хүсжээ. Гэсэн хэдий ч тэр үе бүрт хэдэн оноо авснаа мартаж орхижээ. Түүнд байгаа ганц сэжүүр нь $s$ тэмдэгт мөр байв.

Васяд хамгийн ихдээ хэдэн оноо авсан байж болохыг нь олоход туслаарай. Вася "Хоёр Эвэрт Роботын дайралт" тоглоомыг анх удаа тоглож байгаа тул үе бүрт $1000000$ ($10^{6}$)-аас хэтрэхгүй оноо авсан байна.

Оролт

Оролтонд Васягийн бичсэн $s$ тэмдэгт мөр өгөгдөнө. Тэмдэгт мөр зөвхөн цифрүүдээс тогтоно. Тэмдэгт мөрийн урт хамгийн ихдээ $30$ байна.

Гаралт

Васягийн авсан байж болох хамгийн их оноог хэвлэ. Хэрэв өгөгдсөн тэмдэгт мөрөөс дүрмийн дагуу оноо авч чадахгүй байвал "-1" гэж хэвлэ.

Орчуулсан: Бат-Од

Жишээ тэстүүд

Оролт
1234
Гаралт
37
Оролт
9000
Гаралт
90
Оролт
0009
Гаралт
-1

Тэмдэглэл

Эхний жишээнд тэмдэгт мөр $1$, $2$, $34$ гэж хуваагдана.

Хоёр дахь жишээнд тэмдэгт мөр $90$, $0$, $0$ гэж хуваагдана.

Гурав дахь жишээнд тэмдэгт мөрийг зөв хувааж болохгүй. Учир нь тэмдэгт мөрийг яаж ч $3$ хуваасан $00$ эсвэл $09$ гэсэн $0$-ээр эхлэсэн тоонууд гарч ирнэ.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...