B. Файлын бүртгэл

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Сервер хариуцсан сис-админ Иүдокимүс ахин асуудалд оржээ. Зарим нэг бичвэр устсаны улмаас маш чухал файлуудын нэр бүхий бүртгэл гэмтжээ. Эдгээр нь "BerFS" системийн файлууд байсан учраас файл бүр нь "name.ext" хэлбэрийн нэртэй байх ба үүнд:

  • $name$ нь Латин жижиг үсгээс бүрдсэн $1$-ээс $8$ хүртэлх тэмдэгтээс тогтох тэмдэгт мөр
  • $ext$ нь Латин жижиг үсгээс бүрдсэн $1$-ээс $3$ хүртэлх тэмдэгтээс тогтох тэмдэгт мөр байна.

Жишээлбэл "read.me", "example.txt", "b.cpp" зөвшөөрөгдсөн нэрс бөгөөд "version.info", "ntldr", "contestdata.zip" нь файлын нэр болж чадахгүй.

Бүртгэл гэмтсэн гэдэг нь бүх нэр нь нэг нэгнийхээ араас ямар ч зайгүйгээр бичигдсэн гэсэн үг бөгөөд Иүдокимүс одоо ганц тэмдэгт мөртэй байгаа гэсэн үг юм.

Иүдокимүс одоо бүхнийг аль чадахаараа эрт янзлах хэрэгтэй байгаа ба тэрээр одоо байгаа тэмдэгт мөрөө "BerFS" системд хүчин төгөлдөр байхаар хэдэн ширхэг нэрс болгон хуваах юм. Иүдокимүс нэгэнт програмчлалдаа сайн биш гэдэг нь мэдэгдсэн тул түүнд тусална уу. Гэмтсэний дараа үүссэн тэмдэгт мөр нь ижил нэрс агуулж болно.

Оролт

Зөвхөн Латин жижиг үсэг болон цэгүүдээс тогтох $1$-ээс $4 \cdot 10^{5}$ хүртлэх урттай $s$ тэмдэгт мөр өгөгдөнө.

Гаралт

Хэрэв $s$ тэмдэгтийг нөхцлийг хангахаар нэрсүүдэд хувааж болж байвал "YES" гэж хэвлэх ба энэ тохиолдолд дараачийн мөрүүдэд мөр бүрд нэг файлын нэр байхаар $s$ тэмдэгтэд байсан дарааллаар нь хэвлэнэ. $s$ тэмдэгт мөр нь ижил нэрс агуулж болох ба хэрэв олон хариулт байгаа бол аль нэгийг нь хэвлэнэ.

Хэрэв ямар нэг шийдэл олдохгүй бол дан мөрөнд "NO" гэж хэвлэнэ.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
read.meexample.txtb.cpp
Гаралт
YES
read.m
eexample.t
xtb.cpp
Оролт
version.infontldrcontestdata.zip
Гаралт
NO
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...