A. Тэнцүүлэлтийн бодлого

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Нэг дор цугласан $n$ програмист Роберт Флойдын төрсөн өдрийг тэмдэглэж байв. Полукарфус Бэр-Колаг хүн болгонд аягалж өгөх хүндтэй үүрэг хүлээжээ. Хүн болгонд тэнцүү хэмжээний Бэр-Колаг аягалах нь маш чухал бөгөөд өөрөөр хэлбэл $n$ ширхэг аяга бүрийн ундааны эзлэхүүн нь ижил байх юм.

Полукарфус аль хэдийн аягалж эхлэсэн ба Бэр-Коланы нэлээд хэсгийг аягалаад түр завсарлав. Одоо эхний аяга $a_{1}$ миллилитр ундаатай, $2$ дахь аяга нь $a_{2}$ миллилитр ундаатай гэх мэтчилэн бүгд ундаатай болов. Одоо Бэр-Колан шилэнд $b$ миллилитр ундаа үлдсэн бөгөөд Полукарфус одоо үлдсэн ундаагаа аягануудад тэнцүү аягалах гол зорилго маань биелэж байхаар аягалах юм.

Дараах хоёр нөхцөл биелэж байхаар Полукарфус аяга болгонд нэмж хийх ундааны эзлэхүүний хэмжээг тодорхойлох код бичнэ үү.

  • Шил хоосрох ёстой буюу нийтдээ $b$ миллилитр ундаа аягаласан байна.
  • Аягалж дууссаны дараа аяга бүрт байгаа ундааны эзлэхүүн тэнцүү байна.

Оролт

Эхний мөрөнд $n$, $b$ ($2 ≤ n ≤ 100, 1 ≤ b ≤ 100$) бүхэл тоонууд өгөгдөх ба $n$-ээр нийт програмистын тоог $b$-ээр одоо шилэнд байгаа ундааны эзлэхүүнийг илэрхийлэв.

Хоёр дахь мөрөнд бүхэл тоонууд болох $a_{1}, a_{2}, ..., a_{n}$ ($0 ≤ a_{i} ≤ 100$) өгөгдөх ба $a_{i}$-ээр $i$-дах аяганд одоо байгаа ундааны эзэлхүүнийг илэрхийлэв.

Гаралт

Хэрэв ямар нэг шийдэл байхгүй бол дан мөрөнд "-1" гэж хэвлэнэ. Бусад тохиолдолд $n$ ширхэг бодит тоо $c_{1}, c_{2}, ..., c_{n}$-ыг хэвлэх ба $c_{i}$-аар $i$-дах аяганд нэмж хийсэн ундааны эзлэхүүнийг илэрхийлэв. Тоонуудаа таслалаас хойш $6$-аас багагүй орны нарийвчлалтай хэвлэх ба $c_{i}$ бүрийг дан мөрөнд хэвлэнэ. Полукарфус ямар нэг шийдэл байвал тэр нь цорын ганц шийдэл байна гэдгийг батлан дааж байгаа юм.

Шалгагч компьютерт Орос стандарт суулгагдсан тул бодит тооны бүхэл хэсгийг тусгаарлахдаа таслал биш цэг ашиглана уу.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
5 50
1 2 3 4 5
Гаралт
12.000000
11.000000
10.000000
9.000000
8.000000
Оролт
2 2
1 100
Гаралт
-1
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...