A. Хайч-Чулуу-Даавуу

хугацааны хязгаарлалт 3 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Поликарпус, Найкфорос хоёр хайч-чулуу-даавуу тоглох болсон ба ялагдсаныгаа чимхэнэ (тийм ч хүчтэй биш!) гэж тохиров.

Энэ тоглоомын дүрмийг сануулъя. Хайч-чулуу-даавууг $2$ хүн тоглоно. Тоглолтын үе бүрт тоглогчид бие биенээсээ хамаарахгүйгээр хайч, чулуу, даавууны аль нэгийг сонгож гаргах буюу гараараа харуулна. Дүрэм нь маш энгийн: Чулуу хайчийг дийлнэ, хайч даавууг дийлнэ, даавуу чулууг дийлнэ. Тоглогчид хоёул адилхан зүйл гаргавал тэр үе тэнцээгээр дуусна.

Поликарпус, Найкфорос хоёр $n$ удаа тоглов. Тоглолтын дараа хожигдсоныгоо зөөлөн чимхэх ба чимхүүлсний дараа биендээ шинээр улаан цэгэн тэмдэгтэй болно. Тоглолт тэнцээгээр дуусвал тоглогчид юу ч хийхгүй ба үргэлжлүүлэн тоглоно.

Найкфорос дараах стратегийг боловсруулан тоглож байжээ: тоглоом эхлэхийн өмнө тэр ямар нэгэн $A = (a_{1}, a_{2}, ..., a_{m})$ гэсэн дараалал сонгоод, энэ дарааллын эхнээс нь мөчлөгтэйгээр сонголтоо хийнэ. Мөчлөгтэйгээр гэдэг нь Найкфоросын дараалал $a_{1}$, $a_{2}$, $...$, $a_{m}$, $a_{1}$, $a_{2}$, $...$, $a_{m}$, $a_{1}$, $...$ гэх зэргээр үргэлжилнэ гэсэн үг юм. Поликарпус мөн адил стратегитай байсан ба гагцхүү $B = (b_{1}, b_{2}, ..., b_{k})$ гэх өөрийн гэсэн дараалалтай байжээ.

$n$ удаа тоглосны дараах $2$ тоглогчийн улаан цэгэн тэмдгүүдийн тоог тодорхойлоорой. Тоглолт эхлэхэд тоглогчид ямар ч улаан тэмдэггүй байсан гэж үзээрэй.

Оролт

Эхний мөр нь тоглоомын тоглолтын үеийн тоог харуулсан $n$ ($1 ≤ n ≤ 2 \cdot 10^{9}$) бүхэл тоог агуулна.

$2$ дахь мөр нь $m$ ширхэг тэмдэгтээс бүрдсэн мөр бүхий $A$ дарааллыг агуулах бол $3$ дахь мөр нь $k$ ширхэг тэмдэгтээс бүрдсэн мөр бүхий $B$ дарааллыг агуулна ($1 ≤ m, k ≤ 1000$). Өгөгдсөн мөрүүд нь зөвхөн "R", "S", "P" тэмдэгтүүдийг л агуулна. "R" тэмдэгт нь чулуу, "S" тэмдэгт нь хайч, "P" тэмдэгт нь даавууг илэрхийлнэ.

Гаралт

Поликарпус, Найкфорос нарын бие дээрх улаан цэгэн тэмдгүүдийн тоог харуулах бүхэл тоонуудыг зайгаар тусгаарлан хэвлээрэй.

Орчуулсан: Солонго

Жишээ тэстүүд

Оролт
7
RPS
RSPP
Гаралт
3 2
Оролт
5
RRRRRRRR
R
Гаралт
0 0

Тэмдэглэл

Эхний тоглоом дараах байдлаар явагджээ:

  • $R-R$. Тэнцсэн.
  • $P-S$. Найкфорос хожигдсон.
  • $S-P$. Поликарпус хожигдсон.
  • $R-P$. Найкфорос хожигдсон.
  • $P-R$. Поликарпус хожигдсон.
  • $S-S$. Тэнцсэн.
  • $R-P$. Найкфорос хожигдсон.

Иймээс Найкфорос нийтдээ $3$ удаа хожигдсон (мөн $3$ улаан цэг), харин Поликарпус $2$ л удаа хожигджээ.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...