B. Цифрүүдийн байрыг солих

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Танд $n$ оронтой $a$ тоо өгөгдсөн. Бас $m$ урттай $s$ цифрүүдийн дараалал өгсөн. $s$ дарааллын $j$ ($1 ≤ j ≤ m$) дэх цифр нь та дураараа $i$ ($1 ≤ i ≤ n$) тоог сонгож $a$ тооны $i$ дэх цифрийг $s_{j}$ цифрээр сольж болно гэсэн үг. $s$ дарааллын цифр бүрийг солих үйлдэлд нэгээс илүү ашиглахгүй.

Таны даалгавар бол энэхүү үйлдлийг гүйцэтгэх өгсөн $a$ тоог боломжит хамгийн их утгатай болгох юм. Та $s$ дарааллын бүх гишүүдийг ашиглах албагүй.

Оролт

Эхний мөр эерэг бүхэл $a$ тоог агуулна. $n$ урт нь эерэг бөгөөд $10^{5}$ тооноос хэтрэхгүй. Хоёрдугаар мөрөнд $s$ цифрүүдийн дараалал байрлана. Түүний урт $m$ нь эерэг бөгөөд $10^{5}$ тооноос хэтрэхгүй. $s$ цифрүүдийн дараалал нь ямар нэгэн тусгаарлагчгүйгээр байрлана.

Өгсөн $a$ тоо тэгээр эхлэхгүй.

Гаралт

$a$ тоог зөвшөөрсөн үйлдлүүдийг ашиглан боломжит хамгийн их утгатай болгож өөрчилсөн тоог хэвлэ. $s$ дарааллын бүх цифрүүдийг ашиглах албагүй. Хэвлэсэн тоо тэгээр эхэлж болохгүй.

Орчуулсан: Sugardorj

Жишээ тэстүүд

Оролт
1024
010
Гаралт
1124
Оролт
987
1234567
Гаралт
987
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...