A. Хүнд даалгавар

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Петя, Вася нар ах дүүс. Өнөөдөр тэдний хувьд онцгой өдөр, тэдний эцэг эх нь гэрт нь хоюулхныг нь орхисон ба тэдэнд $n$ хүнд даалгавар үлдээсэн. Хүнд даалгавар бүр нь тэднийг гүйцэтгэхэд шаардагдах хэмжигдэхүүнтэй. $i$-р даалгаврын хэмжигдэхүүн нь $h_{i}$.

Петя ах нь болохоор $x$ ($h_{i} > x$)-ээс их хэмжээтэй даалгавруудыг авч $x$ ($h_{i} ≤ x$)-ээс бага буюу тэнцүү хэмжээтэйг нь Васяд үлдээхийг хүслээ. Ах дүүс Петя яг $a$ хүнд даалгавар, Вася яг $b$ хүнд даалгаврыг ($a + b = n$) гүйцэтгэхээр шийдсэн.

Петя яг $a$ даалгавар, Вася яг $b$ даалгавар авдаг байхаар хэдэн янзаар $x$ тоог сонгож болох вэ?

Оролт

Эхний мөрөнд хүнд даалгавруудын тоо, Петя болон Васягийн авах даалгавруудын тоо болох $n, a$, $b$ ($2 ≤ n ≤ 2000$; $a, b ≥ 1$; $a + b = n$) бүхэл тоонууд байрлана.

Дараагийн мөр хүнд даалгавруудын хэмжигдэхүүн болох $h_{1}, h_{2}, ..., h_{n}$ ($1 ≤ h_{i} ≤ 10^{9}$) тоонуудыг агуулна, энд $h_{i}$ нь $i$-р даалгаврын хэмжигдэхүүн. Эдгээр тоонууд ялгаатай байх албагүй.

Бүх тоонууд хоосон зайгаар тусгаарлагдан өгөгднө.

Гаралт

$x$ тоог сонгох боломжийн тоо болох ганц тоог хэвлэ. Сонгох боломж байхгүй бол $0$ гэж хэвлэ.

Орчуулсан: Sugardorj

Жишээ тэстүүд

Оролт
5 2 3
6 2 3 100 1
Гаралт
3
Оролт
7 3 4
1 1 9 1 1 1 1
Гаралт
0

Тэмдэглэл

Эхний жишээний хувьд $x$ нь 3, 4, 5 байх боломжтой.

Хоёрдугаар жишээний хувьд $x$ тоог Петя 3 хүнд даалгавар, Вася 4 хүнд даалгавартай байхаар сонгох боломжгүй.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...