Codeforces Round #804 (Div. 2)
3 өдрийн дараа |
A. Шидтэн ба жагсаал
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Нэгэн улсад шидтэнгүүд амьдардаг. Тэд жагсаал хийхийг хүсчээ.
Хотод $n$ иргэд амьдардаг, тэдний $x$ нь шидтэнгүүд бөгөөд жагсаалд оролцохыг хүсч байгаа. Хотын бусад иргэд ($n - x$ хүн) шидтэнгүүдийг дэмжихгүй байгаа бөгөөд жагсаалд оролцохгүй. Хотын удирдлага хүн амын ядаж $y$ хувь нь оролцсон жагсаалд л хариу өгдөг. Ямар ч байсан шидтэнгүүд хотын бусад иргэдийг орлох хиймэл, хуулбар хүмүүсийг бүтээхээр шийдэв.
Тэгээд нийтдээ, жагсаалд зөвхөн шидтэнгүүд болон тэдний хийсэн хуулбар хүмүүс л оролцно. Хотын удирдлага хүн ба түүний хуулбарын ялгааг мэдэхгүй, тэгээд тэдний хувийг нийт $n$ иргэдийхээ хувьд тооцно.
Шидтэнгүүдэд хамгийн цөөндөө хэдэн хүний хуулбарыг хийж байж нийд иргэдийн ядаж $y$ хувьд хүрч чадахыг мэдэхэд нь тусална уу.
Оролт
Эхний мөр хотын иргэдийн тоо, шидтэний тоо, хотын удирдлагын шаардаж байгаа хувь болох $n$, $x$, $y$ ($1 ≤ n, x, y ≤ 10^{4}, x ≤ n$) бүхэл тоог агуулна.
$y$ нь 100 хувиас хэтэрч болохыг тэмдэглэе.
Гаралт
$n$ (хотын иргэдийн тоо) хүний ядаж $y$ хувь хүргэхийн тулд хамгийн цөөндөө хэдэн хуулбар хүн хийх хэрэгтэйг заах ганц бүхэл тоог хэвлэ.
Орчуулсан: Sugardorj
Жишээ тэстүүд
Оролт
10 1 14
Гаралт
1
Оролт
20 10 50
Гаралт
0
Оролт
1000 352 146
Гаралт
1108
Тэмдэглэл
Эхний жишээний хувьд ядаж 14% хүргэхийн тулд жагсаалд 10 хүнээс бүхэл тоон хүн ирэх хэрэгтэй болохоор 2 хүн ирэх шаардлагатай. Тэгэхээр шидтэнгүүд ганц хуулбар хүн хийхэд болно.
Хоёрдугаар жишээний хувьд жагсаалд 10 хүн ирэх шаардлагатай ба шидтэнгүүдийн тоо 10 тулд нэмж хуулбар хийх шаардлагагүй.