C. Шидтэн ба тоонууд

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Нэгэн улсад шидтэнгүүд амьдардаг байв. Тэд тоонуудаар тоглох дуртай.

Самбарт $a$, $b$ тоонууд бичигдсэн байв. Эдгээрийн хэрхэн дараалж байрласан нь чухал биш. $a ≤ b$ гэж үзэхэд болно. Тоглогчид өөрийн ээлжиндээ дараах хоёр үйлдлийн аль нэгийг хийж болно:

  • $b$ тоог $b - a^{k}$ тоогоор солих. $k$ тоог тоглогч сонгох бөгөөд $k > 0$, $b - a^{k} ≥ 0$ байх ёстой. $k$ тоог тоглогч бүр бусдаасаа хамааралгүйгээр өөрийн ээлжинд сонгож болно.
  • $b$ тоог $b \mod a$ тоогоор солих.

Хэрвээ $a > b$ байсан ч үйлдлүүдийг адилхнаар хийж болно.

Дор хаяж нэг тоо нь тэгтэй тэнцвэл тоглогч үйлдэл хийж чадахгүй, учир нь тэгийн модуль өөрчлөгдөхгүй, эсвэл тодорхойлогдохгүй, мөн тооноос тэгийг хасаад байх нь юу ч өөрчлөхгүй. Үйлдэл хийж чадахгүй болсон тоглогч хожигдно.

Хоёр шидтэн хоюулаа боломжит хамгийн сайнаараа тоглох бол хэнд нь мөрий тавихаа шийдэхийн тулд аль шидтэнг хожихыг хурдан олох хэрэгтэй байна.

Оролт

Эхний мөрөнд тэстийн тоо болох $t$, ($1 ≤ t ≤ 10^{4}$) бүхэл тоо байрлана. Дараагийн $t$ мөр бүр $a$, $b$ ($0 ≤ a, b ≤ 10^{18}$) бүхэл тоонуудыг агуулна. Уг тоонууд зайгаар тусгаарлагдна.

%lld төрлийг С++ хэлэнд 64 битийн тоонд хэрэглэхгүй байхыг хүсье. cin, cout юмуу %I64d төрлийг ашиглана уу.

Гаралт

$t$ мөрөнд, түрүүлж үйлдэл хийсэн хүн хожих бол "First" (хашилтгүйгээр) гэж хэвлэ. Хоёрдах хүн хожих бол "Second$" (хашилтгүйгээр) гэж хэвлэнэ үү. Хариунуудыг оролтын мөр бүрт харгалзах хариуг гаралтын мөрнүүдэд хэвлэнэ.

Орчуулсан: Sugardorj

Жишээ тэстүүд

Оролт
4
10 21
31 10
0 1
10 30
Гаралт
First
Second
Second
First

Тэмдэглэл

Эхний жишээний хувьд эхэлсэн тоглогч (11,10) болгоно. Тэгээд хоёрдахь тогогчид (1,10) гэх ганц боломжтой ба, үүний дараа 10 mod 1 гэснээр эхний тоглогч хожно.

Хоёрдугаар жишээний хувьд (1,10) юмуу (21,10) гэсэн хоёр янзын боломжтой. Аль ч тохиолдолд хоёрдугаар тоглогч хожиж чадна.

Гуравдугаар жишээний хувьд эхний тоглогч үйлдэл хийж чадахгүй.

Дөрөвдүгээр жишээний хувьд эхний тоглогч 30 mod 10 гэснээр шууд хожно.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...