A. Шидтэнгүүд болон Троллейбуснууд

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Зарим улсад шидтэнгүүд амьдардаг. Тэд троллейбус унах маш дуртай.

Хотод $n$ троллэйбустай троллэйбусны депо байдаг. Өдөр болгон троллэйбуснууд нэг нэгээрээ гарч депогоос $d$ зайд байрлах эцсийн зогсоол хүртэл явдаг. Бид $i$ дахь троллэйбус нь депогоос $t_i$ секундэд гардаг, хамгийн ихдээ $v_i$ метр секунд хурдалж чаддаг болон хурдатгал нь $a$ метр секунд квадратаас хэтрэх боломжгүй гэдгийг нь мэдэж байгаа. Троллэйбус нь агшин зуурт зогсож чадна(Илбэ!). Мөн хурдатгалаа хүссэн хугацаандаа өөрчилж чадна. Жич хурдатгалын дээд хязгаар нь бүх троллэйбусанд ижил байна.

Хэдий илбэ шидтэй ч гэсэн троллэйбуснууд бие биеэ гуйцэж түрүүлж чадахгүй(холбогдсон утаснуудаас болж). Хэрэв троллэйбус нь нэгийгээ гүйцэж ирсэн тохиолдолд эцсийн зогсоол хүртлээ хойно нь явна. Жолооч нар нь эцсийн буудал дээрээ чадах ядахаараа хурдан очихийг хүсэж байгаа.

Троллэйбусны фэн клубын ахлагч та троллэйбус бүрийн эцсийн зогсоол дээр очих хамгийн бага хугацааг тооцож гарга. Эцсийн зогсоол дээр ирэхдээ троллэйбусны хурд 0 байх албагүй. Харин троллэйбус депогоос хөдлөхдөө $0$ хурдтай байна. Физикийн зүгээс троллэйбусны хөдөлгүүрээс бусад зүйлс троллэйбусны хурданд нөлөөлөхгүй.

Оролт

Эхний мөрөнд троллэйбусны тоо $n$, троллэйбус бүрийн хамгийн дээд хурдатгал $a$ болон депогоос эцсийн зогсоол хүртэлх зай болох $d$ ($1 ≤ n ≤ 10^5, 1 ≤ a, d ≤ 10^6$) тоонууд зайгаар тусгаарлагдан өгөгдөнө.

Дараагийн $n$ мөрөнд $i$ дахь троллэйбусны хамгийн дээд хурд болох $v_i$ болон хэд дэх секундэнд хөдөлсөн гэдгийг тодорхойлох $t_i$ ($0 ≤ t_1 < t_2... < t_n - 1 < t_n ≤ 10^6, 1 ≤ v_i ≤ 10^6$) тоонууд өгөгдөнө.

Гаралт

Оролтонд өгсөн дарааллаар троллэйбус бүрийн хувьд эцсийн зогсоолд хүрэх хамгийн бага хугацааг хэвлэ. Хариунд гарсан тоо нь $10^{-4}$ зэрэгт зөрөөгүй тохиолдолд зөв хариунд авч үзнэ.

[Орчуулга хяналт хийгдээгүй. ^_^ ... Codeforces Mongolian Translation Team]

Орчуулсан: Энхсанаа

Жишээ тэстүүд

Оролт
3 10 10000
0 10
5 11
1000 1
Гаралт
1000.5000000000
1000.5000000000
11000.0500000000
Оролт
1 2 26
28 29
Гаралт
33.0990195136

Тэмдэглэл

In the first sample the second trolleybus will catch up with the first one, that will happen at distance 510.5 meters from the depot. The trolleybuses will go the remaining 9489.5 meters together at speed 10 meters per second. As a result, both trolleybuses will arrive to the final station by the moment of time 1000.5 seconds. The third trolleybus will not catch up with them. It will arrive to the final station by the moment of time 11000.05 seconds.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...