A. Олимпиадын дүн

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Програмчлалын олимпиад амжилттай болж өнгөрлөө. Танд олимпиадын дүнгийн хүснэгт өгөгджээ. Энэ хүснэгтэнд оролцсон баг бүрийн бодсон бодлого болон гүйцэтгэсэн хугацаа байна. Гэвч бид багуудын байрыг мэдэхгүй.

Та хоёр багийг харьцуулах дүрмүүдийг маш сайн мэдэж байх хэрэгтэй. $a$ баг $p_{a}$ ширхэг бодлогыг $t_{a}$ хугацаанд бодсон ба $b$ баг $p_{b}$ ширхэг бодлогыг $t_{b}$ хугацаанд бодсон гэж үзье. Хэрвээ $a$ баг $b$ багаас бодсон бодлогын тоогоор олон эсвэл ижил тооны бодлогыг богино хугацаанд бодсон бол дээгүүр байр эзэлнэ. Өөрөөр хэлбэл $p_{a} > p_{b}$, эсвэл $p_{a} = p_{b}$ ба $t_{a} < t_{b}$ бол $a$ баг $b$ багаас дээгүүр байранд жагсана гэсэн үг.

Хэрвээ ижил хугацаанд ижилхэн тооны бодлого бодсон бол тэдгээр багууд нэг байрыг хувааж эзэлнэ. Өөрөөр хэлбэл $x$ тооны баг ижил тооны бодлогыг ижил хугацаанд шийдсэн бол нэг байрыг хувааж эзлэнэ. Мөн нийт $y$ баг тухайн энэ бүлгээс сайн гүйцэтгэлтэй байвал энэ бүлгийн $x$ баг харгалзан $y+1$, $y+2$, $...$, $y+x$ байруудыг хувааж эзэлнэ. Энэ бүлгээс бага гүйцэтгэлтэй багууд $y+x+1$-р байраас эхлэн жагсана.

Таны хийх ажил бол өгөгдсөн жагсаалтаас өгөгдсөн байрт хэдэн баг орсныг тоолох явдал юм.

Оролт

Эхний мөрөнд $n$, $k$ тоонууд өгөгдөнө. $(1 ≤ k ≤ n ≤ 50)$

Дараагийн $n$ мөр багуудын гүйцэтгэлийг тодорхойлно. $i$-р мөрөнд $i$-р багийн бодсон бодлогын тоо болон гүйцэтгэсэн хугацааг илэрхийлэх $p_{i}$, $t_{i}$ тоонууд зайгаар тусгаарлагдан өгөгдөнө. ($1 ≤ p_{i}, t_{i} ≤ 50$)

Гаралт

$k$-р байранд орсон багуудын тоог хэвлэнэ.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
7 2
4 10
4 10
4 10
3 20
2 1
2 1
1 10
Гаралт
3
Оролт
5 4
3 1
3 1
5 3
3 1
3 1
Гаралт
4

Тэмдэглэл

Эхний жишээнд олимпиадын эцсийн дүн дараах байдалтай байна:

  • $1-3$-р байр. $4$ бодлого, гүйцэтгэсэн хугацаа нь $10$.
  • $4$-р байр. $3$ бодлого, гүйцэтгэсэн хугацаа нь $20$.
  • $5-6$-р байр. $2$ бодлого, гүйцэтгэсэн хугацаа нь $1$.
  • $7$-р байр. $1$ бодлого, гүйцэтгэсэн хугацаа нь $10$.

Эндээс харахад $2$-р байрыг $4$ бодлогыг $10$ нэгж хугацаанд бодсон багууд хувааж эзэлсэн байна.

Хоёр дахь жишээний хувьд олимпиадын эцсийн дүн:

  • $1$-р байр. $5$ бодлого, гүйцэтгэсэн хугацаа нь $3$.
  • $2$-р байр. $5$ бодлого, гүйцэтгэсэн хугацаа нь $4$.
  • $3-6$-р байр. $3$ бодлого, гүйцэтгэсэн хугацаа нь $1$.

Эндээс харахад $4$-р байрыг $3$ бодлогыг $1$ нэгж хугацаанд бодсон $4$ баг хувааж эзэлсэн байна.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...