E. е-Засгийн газар

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Эмбэззланд-ын шилдэг программчид "е-Засгийн газар" хэмээн нэрлэгдэх төслийн нэг хэсгийг хөгжүүлэхээр өрсөлдөж байгаа бөгөөд уг төсөл нь статистик мэдээллийг автоматаар цуглуулан анализ хийх системийн талаар байжээ.

Бидний мэдэж байгаачлан $k$ ширхэг иргэдийн аль нь ч Эмбэззланд-ын засгийн газрын гишүүн болж болох юм. Иргэдийн овгууд нь $a_{1}, a_{2}, ..., a_{k}$ бөгөөд бүх овгууд нь ялгаатай байв. Анхандаа уг бүртгэл доторх бүх $k$ ширхэг иргэд нь засгийн газрын гишүүд байжээ. Түүнчлэн систем нь дараах үйлдлүүдийг дэмжин ажиллах юм:

  • $a_{i}$ иргэнийг засгийн газрын гишүүн болгон нэмнэ.
  • $a_{i}$ иргэнийг засгийн газраас хасна.
  • Өгөгдсөн сонин сэтгүүлийн мэдээллийн текстийн хувьд уг текст нь хэр их улс төрийн агуулгатай байгааг тооцоолно. Үүнийг тооцоолохын тулд систем эхлээд одоо байгаа засгийн газрын гишүүн бүрийн хувьд уг текст дотор тэдгээрийн овог нь дэд тэмдэгт мөр хэлбэрээр хэчнээн удаа орсон байгаа тоолно. Боломжит бүх байдлаар тоолох ба давхацсан овгуудыг хүртэл тоолох юм. Дараа нь систем текстийн улс төрийн агуулгын төвшинг тодорхойлох ба энэ нь одоо байгаа засгийн газрын гишүүн болгоны овгийг тоолсон утгуудын нийлбэр байна.

Уг системийг хэрэгжүүлнэ үү.

Оролт

Эхний мөрөнд зайгаар тусгаарлагдсан бүхэл тоонууд $n$ болон $k$ ($1 ≤ n, k ≤ 10^{5}$) өгөгдөх ба эдгээр нь системийн гүйцэтгэх асуултын тоо болон засгийн газрын гишүүдийн боломжит тоог илэрхийлнэ.

Дараагийн $k$ мөрөнд овгууд болох $a_{1}, a_{2}, ..., a_{k}$-ууд өгөгдөх ба эдгээр тус бүр нь нэг мөрөнд өгөгдөнө. Бүх овгууд нь хос хосоороо ялгаатай байна.

Дараагийн $n$ мөрөнд системийн гүйцэтгэх асуултууд өгөгдөх ба асуулт болгон нь нэг мөрөнд өгөгдөнө. Асуулт болгон нь хийх үйлдлийн тодорхойлох тэмдэгт болон үйлдлийн тайлбараас тогтох бөгөөд эдгээр хоорондоо зайгүй, дараалсан байдлаар өгөгдөх юм.

"засгийн газарт гишүүн нэмэх" гэсэн үйлдэл нь "$+$" гэсэн тэмдэгтэд, "хасах" үйлдэл нь "$-$" гэсэн тэмдэгтэд харгалзана. Эдгээрийн үйлдлүүдийн тайлбар нь $1$-ээс $k$-ын хооронд байх бүхэл тоо байх бөгөөд энэ нь уг үйлдэлд сонгогдсон иргэний индекс байх юм. Ямар ч иргэн нь засгийн газраас ямар ч дарааллаар, дурын тооны удаа хасагдах болон нэмэгдэж болох юм. Засгийн газарт аль хэдийн гишүүн болсон байгаа иргэнийг нэмэх эсвэл засгийн газарт байхгүй гишүүнийг хасах гэсэн үйлдлүүдийн хувьд ямар нэгэн өөрчлөлт хийхгүй.

"улс төрийн агуулгыг тооцох" гэсэн үйлдэл нь "$?$" гэсэн тэмдэгтэд харгалзах ба уг үйлдлийн тайлбар нь текст байх юм.

Бүх тэмдэгт мөрүүд буюу овгууд болон текстүүд нь Латин жижиг үсгүүдээс тогтох хоосон биш дараалал байх юм. Бүх овгуудын нийт урт нь $10^{6}$-аас хэтрэхгүй ба бүх текстүүдийн нийт урт нь $10^{6}$-аас хэтрэхгүй байх юм.

Гаралт

"улс төрийн агуулгыг тооцох" гэсэн үйлдэл бүрийн хувьд тусдаа мөрнүүдэд өгөгдсөн текстийн улс төрийн агуулгын төвшинг хэвлэнэ үү. Бусад үйлдлүүдийн хувьд юу ч хэвлэхгүй байна.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
7 3
a
aa
ab
?aaab
-2
?aaab
-3
?aaab
+2
?aabbaa
Гаралт
6
4
3
6
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...