E. Сэйф эвдлэгч Поликарпус

хугацааны хязгаарлалт 3 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Поликарпус-д $t$ ширхэг сэйф байв. Сэйф болгоны нууц үг нь аравтын цифрүүд '$0$' ... '$9$'-ээс тогтох квадрат матриц байв (сэйфнүүдийн нууц үгнүүдийн хэмжээнүүд нь янз бүр байж болно). Тоогүй зүйл нь Поликарпус бүх нууц үгнүүдийг мартчихсан ба одоо тэрээр тэдгээрийг сэргээх ёстой юм.

Поликарпус анхны тоонуудад дуртай бөгөөд тэрээр матрицан нууц үгүүдийг сонгохдоо матриц бүрийн мөр болгонд нэг анхны тоо бичсэн байв. Гэнэт тэрээр бүх матрицууд нь тэгш хэмтэй болохыг олж мэджээ. Өөрөөр хэлбэл тэдгээрийг сэлгэсний дараа матрицууд нь хэвээр байх юм. Хэдэн жилийн дараа Поликарпус матрицан нууц үгнүүдийн эхний мөрүүдэд бичсэн зөвхөн анхны тоо $p_{i}$-уудыг санаж байгаагаа олж мэдээд бага зэрэг цухалджээ.

Сэйф бүрийн хувьд уг сэйфийн нууц үг байж болох матрицуудын тоог олно уу.

$p_{i}$-ын цифрүүдийн тоо $i$-дахь матрицийн мөр болон баганын тоог илэрхийлнэ. Нэг анхны тоо нь матрицан нууц үгийн хэд хэдэн мөрөнд бичигдсэн байж болох ба мөн хэд хэдэн матрицууд дотор бичигдсэн байж болно. Эхний мөрнөөс бусад мөрөнд бичигдсэн анхны тоонууд нь 0-ээр эхэлсэн байж болно.

Оролт

Эхний мөрөнд сэйфнүүдийн тоо болох бүхэл тоо $t$ ($1 ≤ t ≤ 30$) өгөгдөнө. Дараагийн $t$ мөрөнд бүхэл тоонууд $p_{i}$ ($10 ≤ p_{i} ≤ 99999$)-ууд өгөгдөх ба $p_{i}$ нь $i$-дахь сэйфний матрицан нууц үгийн эхний мөрөнд бичигдсэн анхны тоо байна. Бүх $p_{i}$-ууд нь 0-ээр эхлээгүй байна.

Гаралт

$t$ ширхэг тоо хэвлэх ба $i$-дахь тоо нь $i$-дахь сэйфний нууц үг байж болох матрицуудын тоо байна. Тоонуудыг тусдаа мөрнүүдэд хэвлэнэ үү.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
4
11
239
401
9001
Гаралт
4
28
61
2834

Тэмдэглэл

Энд 2-дахь сэйфний боломжит матрицан нууц үгийг дүрслэв:

239  
307  
977

Энд 4-дахь сэйфний боломжит матрицан нууц үгийг дүрслэв:

9001  
0002  
0002  
1223
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...