B. Илт азгүй дугаар

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Та магадгүй олон нийтийн унаанд сууж болон тасалбар авж үзсэн л байх. Зарим хүмүүс тасалбар хэрвээ тэгш тооны цифртэй байвал азтай дугаар мөн үү, үгүй юу гэдгийг шалгадаг. Азтай дугаар гэдэг нь эхний хагасын цифрүүдийн нийлбэр сүүлийн хагасын цифрүүдийн нийлбэртэй тэнцүү байх явдал юм.

Гэвч тасалбар бүр азтай дугаартай байж чадахгүй нь мэдээж. Түүгээр ч барахгүй зарим тасалбарын дугаарын цифрүүдийг нэмж үзэлгүйгээр азтай дугаар болж чадахгүйг батлан хэлж болно. Тэгэж хэлж болох дугаарыг "илт азгүй" дугаар гэж нэрлэе.

Эхний хагасын цифр бүр хоёрдугаар хагасын өмнө нь харгалзуулаагүй аль нэг цифрээс үргэлж их юм уу, бага байж таарвал бид үүнийг "илт азгүй" дугаар болохыг мэдэж болно.

Жишээлбэл $2421$ тасалбар "илт азгүй" шалгууртай таарч байгаа учир азтай тасалбарт тооцогдохгүй (харгалзуулалт нь $2>1$, $4>2$), $0135$ тасалбар мөн адил шалгууртай таарч байна (харгалзуулалт нь $0<3$, $1<5$), харин $3754$ тасалбар шалгууртай таарахгүй байна.

Өөрийнхөө гарт $2n$ цифртэй тасалбар байна гэж үз. Таны ажил бол энэ тасалбар илт азгүйн шалгуурт таарч байгаа эсэхийг шалгах.

Оролт

Эхний мөрөнд бүхэл тоо $n$ ($1 ≤ n ≤ 100$) байна. Хоёр дахь мөр нь таны тасалбарыг тодорхойлох $2n$ цифртэй агуулсан тэмдэгт мөр байна.

Гаралт

Хэрвээ азгүй шалгууртай таарч байвал "YES", үгүй бол "NO" гэж хэвлэнэ үү.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
2
2421
Гаралт
YES
Оролт
2
0135
Гаралт
YES
Оролт
2
3754
Гаралт
NO
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...