D. Сэрвэр дээр үүссэн лог

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 64 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

"Гомбл" компаний үндсэн сервер дээр нэрийг нь үл задруулж болох нэгэн маш нууц процессийн лог үүссэн байв. Лог нь дараах форматын дагуу бичигдсэн байв: «[date:time]: message».

Энд «[date:time]» утгууд нь $10$ мөрөөс илүүгүй байв. Бүх файлууд маш нарийн, төвөгтэй байдлаар кодлогдсон бөгөөд Алекс хэмээх зөвхөн ганц програмист л үүнийг тайлж чаджээ. Алекст кодыг тайлж уншихад $4$ долоо хоног шаардагдлаа. Тайлж унших үйл явц дуусангуут бүх файлуудыг устгажээ. Гэхдээ файлуудыг устгасны дараа Алекс «[time]: message» форматын тэмдэглэлүүдийг хадгалж авснаа анзаарав. Тиймээс огнооны талаархи мэдээллүүд устсан хэдий ч уг мөрүүд нь цаг хугацааныхаа дарааллаар лог-д нэмэгдсэн тул эдгээр тэмдэглэлүүдийг нэг өдөрт гарсан эсэхийг хэлэх тийм ч хэцүү биш. Мөн лог бичигдсэн өдрүүдийн хамгийн их утгыг олох боломжтой.

Тиймээс алдаагаа залруулахын тулд Алекс логийн хамрагдсан өдрүүдийн хамгийн бага утгыг олох хэрэгтэй болов. Алекст логийн эхний өдрөөс сүүлийн өдөр хоорондох өдрүүдийн хамгийн бага утгыг олох шаардлагагүй болохыг анхаарна уу. Түүнд тэмдэглэл дууссан өдрүүдийн хамгийн бага утгыг олох хэрэгтэй байгаа. ($2$-р жишээ тестээс лавлаж харна уу).

Бид үйл явц нь нэг минутанд $10$-аас илүү тэмдэглэл үүсгэхгүй гэдгийг танд сануулъя. Шөнө дунд нь ирж буй өдөрт хамаарна гэдгийг анхаараарай.

Оролт

Эхний мөрөнд нэг бүхэл тоо $n$ ($1≤n≤100$) байна. Дараагийн $n$ мөр нь «[time]:message» формат бүхий тэмдэглэлүүдийг агуулна. Энд time нь «hh:mm x.m.» форматаар өгөгдөнө. hh нь $01$-ээс $12$ хоорондох тоог илэрхийлэх $2$ цифр, mm нь $00$-оос $59$ хоорондох тоог илэрхийлэх $2$ цифр, $x$ нь «a» эсвэл «p» тэмдэгт байна. message нь Латин үсгүүд эсвэл хоосон зайнуудаас бүрдсэн дараалал байх ба уг зурвас нь хоосон зайгаар эхлэх юм уу төгсөхгүй. message бүр нь хоосон биш байх бөгөөд урт нь $20$-оос хэтрэхгүй.

Гаралт

Логуудыг хамарсан өдрүүдийн хамгийн бага утгыг харуулах $1$ тоог хэвлээрэй.

Орчуулсан: Солонго

Жишээ тэстүүд

Оролт
5
[05:00 a.m.]: Server is started
[05:00 a.m.]: Rescan initialized
[01:13 p.m.]: Request processed
[01:10 p.m.]: Request processed
[11:40 p.m.]: Rescan completed
Гаралт
2
Оролт
3
[09:00 a.m.]: User logged in
[08:00 a.m.]: User logged in
[07:00 a.m.]: User logged in
Гаралт
3

Тэмдэглэл

$12$ цагийн форматыг албан ёсоор дараах байдлаар тодорхойлдог:

http://en.wikipedia.org/wiki/12-hour_clock

Бодлогын зохиогч уг бодлогыг бодохоосоо өмнө уг тодорхойлолтыг мэдсэн байхыг танд зөвлөж байна.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...