C. Тэмдэгт мөрийн өөрчлөлт 1.0

хугацааны хязгаарлалт 3 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Нэг алдартай вэб хуудас содон хэрэглэгчийн нэр засах процедур хөгжүүлсэн. Хэн нэгэн хэрэглэгчийн нэрийг зөвхөн хэрэглэгчийн нэрийн зарим тэмдэгтийг устгах замаар сольж болно: одоо байгаа нэр $s$-ээ солихын тулд хэрэглэгч $p$ тоо болон $c$ тэмдэгт авна. Тэгээд нэрнээс $c$ тэмдэгтийн $p$-р тохиолдлыг устгана. Хэрэглэгч нэрээ өөрчилсөний дараа өөрчлөлтийг буцааж чадахгүй.

Жишээлбэл хэн нэгэн "$arca$" нэрээ $a$ тэмдэгтийн хоёрдугаар тохиолдлыг устгасанаар "$arc$" болгож сольж чадна.

Поликарпус зарим хэрэглэгч анх бүртгүүлэхдээ өөрийн хоч $t$-р бүртгүүлсэн гэдгийг мэдсэн. Энд $t$ нь $s$ тэмдэгт мөрийн $k$ хуулбарын хэлхээ байна. Мөн Поликарпус уг хэрэглэгчийн нэрийн өөрчлөлтүүдийн дарааллыг мэднэ. Поликарпуст хэрэглэгчийн эцсийн нэрийг дүрслэхэд туслана уу.

Оролт

Эхний мөрөнд бүхэл тоон утга $k$ ($1 ≤ k ≤ 2000$) байна. Хоёр дахь мөрөнд Латин цагаан толгойн жижиг үсгүүдээс бүрдэх хоосон биш тэмдэгт мөр $s$ байх ба хамгийн ихдээ $100$ тэмдэгтийн урттай байна. Гурав дахь мөрөнд бүхэл тоон утга $n$ ($0 ≤ n ≤ 20000$) байх буюу хэрэглэгчийн нэрний өөрчлөлтүүдийн тоо байна. Дараагийн $n$ мөр бүрт жинхэнэ өөрчлөлтүүд байх ба нэг мөрөнд нэг өөрчлөлт байна. Өөрчлөлтүүд "$p_{i}$ $c_{i}$" (хашилтгүйгээр) хэлбэрээр бичигдэх ба энд $p_{i}$ ($1 ≤ p_{i} ≤ 200000$) нь $c_{i}$ тэмдэгтийн тохиолдлуудын тоо ба $c_{i}$ нь Латин жижиг үсэг байна. Үйлдлүүд зөв байх буюу устгагдсан тэмдэгт үргэлж оршин байна мөн бүх үйлдлүүд хийгдсэний дараа нэрний бүх үсэг бүгд устгагдахгүй. Үсэгнүүдийн тохиолдлууд нь 1-с эхлэн дугаарлагдана.

Гаралт

Бүх өөрчлөлт хийгдсэний дараах хэрэглэгчийн эцсийн нэрийг илэрхийлэх тэмдэгт мөрийг хэвлэ.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
2
bac
3
2 a
1 b
2 c
Гаралт
acb
Оролт
1
abacaba
4
1 a
1 a
1 c
2 b
Гаралт
baa

Тэмдэглэл

Эхний жишээг авч үзье. Анх бидэнд "$bacbac$" гэх нэр байсан; эхний өөрчлөлт нэрийг "$bacbc$" болгоно, харин хоёрдугаар өөрчлөлт "$acbc$" болгох ба эцэст нь гуравдугаар өөрчлөлт "$acb$" болгоно.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...