B. Тохируулагч

хугацааны хязгаарлалт 3 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Поликарпус-д $n$ ширхэг үзэг болон $m$ ширхэг үзэгний таг байв. Үзэг болгон нь 2 тоогоор илэрхийлэгдэнэ: $x_{i}$ нь өнгийг $y_{i}$ нь диаметрийг илэрхийлнэ. Адилхнаар үзэгний таг болгон нь 2 тоогоор илэрхийлэгдэнэ: $a_{j}$ нь өнгийг $b_{j}$ нь диаметрийг илэрхийлнэ. $(a_{j}, b_{j})$ таг нь хэрэв тэдгээрийн диаметр нь таарах буюу $b_{j} = y_{i}$ байвал $(x_{i}, y_{i})$ үзгийг таглаж чадах юм. Түүнчлэн хэрэв таглааны өнгө болон үзэгний өнгө таарах буюу $a_{j} = x_{i}$ байвал уг үзэг нь үзэсгэлэнтэйгээр таглагдаж байна гэж үзнэ.

Хамгийн их тооны үзэгнүүдийг таглах арга олно уу. Хэрэв тийм байх хэд хэдэн арга байвал үзэсгэлэнтэй таглагдсан үзэгний тоо нь хамгийн олон байх аргыг сонгоно уу.

Оролт

Эхний мөрөнд харгалзан үзэгний тоо болон тагуудын тоог илэрхийлэх зайгаар тусгаарлагдсан 2 бүхэл тоо $n$ болон $m$ ($1 ≤ n, m ≤ 10^{5}$) өгөгдөнө.

Дараагийн $n$ мөрөнд үзэгнүүдийг дүрсэлнэ. $i$-дахь мөрөнд зайгаар тусгаарлагдсан 2 бүхэл тоо $x_{i}$, $y_{i}$ ($1 ≤ x_{i}, y_{i} ≤ 1000$) өгөгдөх ба эдгээр нь харгалзан $i$-дахь үзэгний өнгө болон диаметрийг илэрхийлнэ.

Дараагийн $m$ мөрөнд тагуудыг дүрсэлнэ. $j$-дэх мөрөнд зайгаар тусгаарлагдсан 2 бүхэл тоо $a_{j}$, $b_{j}$ ($1 ≤ a_{j}, b_{j} ≤ 1000$) өгөгдөх ба эдгээр нь харгалзан $j$-дэх тагийн өнгө болон диаметрийг илэрхийлнэ.

Гаралт

Зайгаар тусгаарлагдсан 2 бүхэл тоо $u, v$-г хэвлэх ба энд $u$ нь бидний олсон оновчтой арга дахь таглагдсан үзэгнүүдийн тоог $v$ нь үзэсгэлэнтэй таглагдсан үзэгнүүдийн тоог илэрхийлнэ. Та хамгийн их тооны үзэгнүүдийг таглах арга олох ёстой ба хэрэв тийм байх хэд хэдэн арга байвал үзэсгэлэнтэй таглагдсан үзэгнүүдийн тоо нь хамгийн олон байх аргыг олох ёстойг санана уу.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
3 4
1 2
3 4
2 4
5 4
2 4
1 1
1 2
Гаралт
3 2
Оролт
2 2
1 2
2 1
3 4
5 1
Гаралт
1 0

Тэмдэглэл

Эхний жишээнд эхний үзэг нь 4-дэх тагаар таглагдана, 2-дахь үзэг нь эхний тагаар таглагдах ба 3-дахь үзэг нь 2-дахь тагаар таглагдах юм. Түүнчлэн 3-н үзэг таглагдах ба тэдгээрийн 2 нь буюу эхний болон 3-дахь үзэгнүүд нь үзэсгэлэнтэйгээр таглагдана.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...