Codeforces Round #804 (Div. 2)
4 өдрийн дараа |
D. Мөсөн хөшөөнүүд
хугацааны хязгаарлалт 3 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Бэрландын Их Сургууль $256$ жилийн ойгоо тэмдэглэхээр зэхэж байна. Дэд захирал их сургуулийн хотхоныг чимэглэхээр шийдэж, хотхоны төв хэсэгт $n$ ширхэг мөсөн хөшөөг босгожээ. Хөшөөнүүд нь бие биенээсээ ижил хэмжээтэй байхаар тойрог хэлбэрээр байрласан бөгөөд эдгээр нь нийлээд $n$ өнцөгт үүсгэж байв. Мөн хөшөөнүүдийг цагийн зүүний дагуу $1$-ээс $n$ хүртэл дугаарлажээ.
Хөшөө болгоныг сэтгэл татам байдлаар нь үнэлсэн бөгөөд хөшөө тус бүр $t_{i}$ үнэлгээ авчээ. $t_{i}$ нь эерэг, сөрөг, эсвэл $0$ байх боломжтой.
Их сургуулийн захирал чимэглэлтийг шалгахаар ирээд "Хараахан төгс болоогүй байна. Зарим хөшөөг хайлуулах хэрэгтэй" гэжээ. Дараах дүрмээр хөшөөг хайлуулна:
- Үлдэж буй хөшөө зөв олон өнцөгт үүсгэх ($3$-аас $n$ хүртэл олон өнцөгт байх боломжтой).
- Үлдсэн хөшөөний үнэлгээнүүдийн $t_{i}$ нийлбэр хамгийн их байх.
Дэд захиралд энэ даалгаварыг биелүүлэхэд туслана уу. Нэг ч хөшөөг хайлуулахгүй байж болно. Хөшөө байрнаасаа хөдлөхгүй.
Оролт
Эхний мөрөнд анхны хөшөөнүүдийн тоо бүхэл тоо $n$ ($3 ≤ n ≤ 20000$). Хоёр дахь мөрөнд $n$ ширхэг бүхэл тоо $t_{1}, t_{2}, ..., t_{n}$ ($-1000 ≤ t_{i} ≤ 1000$) хоосон зайгаар тусгаарлагдан өгөгдөнө. Үүнд $t_{i}$ нь $i$ дэхь хөшөөний үнэлгээ.
Гаралт
Гарч болох хамгийн их үнэлгээний нийлбэрийг хэвлэнэ.
Орчуулсан: Энхлут
Жишээ тэстүүд
Оролт
8 1 2 -3 4 -5 5 2 3
Гаралт
14
Оролт
6 1 -2 3 -4 5 -6
Гаралт
9
Оролт
6 1 2 3 4 5 6
Гаралт
21
Тэмдэглэл
Эхний жишээн дээр хоёр дахь хөшөө болгоныг үлдээж бусдыг нь хайлуулна. Өөрөөр хэлвэл $2$, $4$, $5$, $3$ гэсэн үнэлгээтэй хөшөөнүүдийг үлдээнэ.