C. "cd" ба "pwd" командууд

хугацааны хязгаарлалт 3 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Вася үйлдлийн системийн shell буюу бүрхүүл зохион бүтээж байгаа бөгөөд энэ нь директоруудтай ажилладаг командуудыг агуулсан байх ёстой. Эхэндээ тэрээр хоёрхон командтай байлгахаар шийджээ. Үүнд: "cd" (одоогийн байгаа директорыг өөрчлөх) ба "pwd" (одоогийн директорыг харуулах).

Васягийн үйлдлийн системд директорууд нь уламжлалт шаталсан бүтэц бүхий модны бүтцийг үүсгэдэг. Энд ташуу зураасан тэмдэгт "/"-ээр илэрхийлэгддэг нэг үндсэн директор бий. Бусад бүх директорүүд нь нэртэй бөгөөд нэр нь хоосон биш, Латин жижиг үсгүүдээс бүрдсэн байдаг. Директор бүр (үндсээс бусад) өгөгдсөн директорыг агуулдаг нэг эцэг директортой. Үүнийг ".."-ээр илэрхийлдэг.

"cd" команд нь файлын системийн замыг харуулах нэг параметр авна. Энэхүү команд нь одоогийн директорыг замаар өгөгдсөн директороор солино. Зам нь ташуу зураасаар тусгаарлагдсан директоруудын нэрнүүдээс бүрдэнэ. Директорын нэр нь ".." байж болно. Ингэснээр эцэг директор руу үсэрнэ. ".." нь замын аль ч хэсэгт, магадгүй хэдэн ч удаа ашиглагдаж болно. Хэрэв зам нь ташуу зураасаар эхэлбэл үүнийг үнэмлэхүй зам гэж үзнэ. Өөрөөр хэлбэл директор нь үндсээс эхэлсэн өгөгдсөн нэг рүү шилжинэ. Хэрэв параметр нь директорын нэрээр (эсвэл ".."-ээр) эхэлбэл үүнийг харьцангуй зам гэж үзнэ. Өөрөөр хэлбэл директор нь одоогийнхоос эхэлсэн өгөгдсөн нэг рүү шилжинэ.

"pwd" нь одоогийн директорын үнэмлэхүй замыг харуулна. Энэ зам ".." агуулахгүй.

Эхэндээ одоогийн директор нь үндэс байна. Тодорхой дурдагдсан эсвэл аль ч "cd" командаар дуудагдсан бүхий л директоруудыг оршин байна гэж үзнэ. Үндсэн директорын эцэг директор руу шилжих оролдлого байхгүй гэдэг нь баталгаатай.

Оролт

Оролтын эхний мөр нь командуудын тоог харуулах $n$ ($1≤n≤50$) нэг бүхэл тоог агуулна.

Дараагийн $n$ мөрүүд тус бүр нь нэг команд агуулна. Эдгээр мөрүүд нь "pwd" команд эсвэл "cd" командын аль нэгийг агуулна. "cd" командын ард хоосон зайгаар тусгаарлагдсан, хоосон биш параметр байна.

"cd" командын параметр нь зөвхөн Латин жижиг үсгүүд, ташуу зураас ба цэгүүдийг агуулна. Энд $2$ ташуу зураас дараалан орохгүй, цэгүүд нь эцэг псевдо-директорын нэр байна. "cd" командын параметр нь үндсэн директор руу чиглэдэг нэг тохиолдлоос бусад тохиолдолд ташуу зураасаар төгсөхгүй. Командын параметрийн урт нь $1$-ээс $200$ тэмдэгт байна.

Файлын систем дэх директорууд нь ижил нэртэй байж болно.

Гаралт

"pwd" команд бүрт өгөгдсөн директорын бүтэн үнэмлэхүй, ташуу зураасаар төгссөн замыг хэвлээрэй. Энэ нь ташуу зураасаар эхлэх ба үндсээс одоогийн хавтас хүртэл үүрэлсэн дараалал дахь ташуу зураасаар тусгаарлагдсан директоруудын жагсаалтыг агуулна. Энэ нь цэг агуулахгүй.

Орчуулсан: Солонго

Жишээ тэстүүд

Оролт
7
pwd
cd /home/vasya
pwd
cd ..
pwd
cd vasya/../petya
pwd
Гаралт
/
/home/vasya/
/home/
/home/petya/
Оролт
4
cd /a/b
pwd
cd ../a/b
pwd
Гаралт
/a/b/
/a/a/b/
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...