A. Тоглоомын үр дүн

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Шерлок Холмс ба доктор Ватсон нар $n × n$ хэмжээтэй алаг самбар дээр ямар нэгэн тоглоом тоглож байна. Тоглолтын туршид бидний мэдэхгүй зарим нэг төвөгтэй дүрмийн дагуу самбарын нүднүүдэд тоо тавиж байна. Одоо тоглоом дууссан бөгөөд самбарын нүд бүр яг нэг тоог агуулна. Хэн хожсоныг ойлгохын тулд, хожсон нүднүүдийн тоог тоолох хэрэгтэй. Хэрвээ Хэрвээ онцолсон нүд ялсан бол чи дараах тодорхойлолтыг хийх хэрэгтэй. Дөрвөлжин байгаа баганын (өгөгдсөн нүдийг оруулаад) бүх тоонуудын нийлбэрийг тооцоолоод дахин тусад нь дөрвөлжин байгаа мөрийн (өгөгдсөн нүдийг оруулаад) бүх тоонуудын нийлбэрийг тооцоолно. Хэрвээ баганын тоонуудын нийлбэр нь мөрийн тоонуудыг нийлбэрээс илүү байвал тухайн нүдийг хожсон гэж үзнэ.

Жишээлбэл, дууссан тоглоомын зургийг харуулав. Үзмэн ягаан нүд бол хожсон нүд, учир нь түүний баганын нийлбэр нь $8 + 3 + 6 + 7 = 24$, мөрийн нийлбэр нь $9 + 5 + 3 + 2 = 19$, ба $24 > 19$.

Оролт

Эхний мөрөнд $n$ ($1 ≤ n ≤ 30$) бүхэл тоог оруулна. Дараагийн $n$ мөр бүр нь зайгаар тусгаарлагдсан $n$ бүхэл тоонуудыг агуулна. $i$-р мөрийн $j$-р тоо нь самбарын $j$-р багана $i$-р мөрийн нүдийг илэрхийлнэ. Самбарын бүх тоо нь $1$-с $100$ хүртэлх бүхэл тоо байна.

Гаралт

Ялсан нүдний тоо нэг бүхэл тоо хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
1
1
Гаралт
0
Оролт
2
1 2
3 4
Гаралт
2
Оролт
4
5 7 8 4
9 5 3 2
1 6 6 4
9 5 7 3
Гаралт
6

Тэмдэглэл

Хоёр дахь жишээнд дээрээсээ хоёр дахь нүд хожно.

Гурав дахь жишээнд хоёр дахь мөрний зүүнээсээ гурав дахь нүд хожсон:

5 7 8 4  
$9$ $5$ $3$$$ 2  
$1$ $6$ $6$$$ 4  
9 5 7 3
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...