B. Сэжигтнүүд

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Шерлок Холмес нэгэн хэргийг мөрдөж байгаа ба тэрээр $n$ ширхэг сэжигтэн тогтоожээ. Тэрээр эдгээрийн яг нэг нь уг хэргийг үйлдсэн гэдгийг баттай мэдэж байв. Яг аль нь үйлдсэн болохыг мэдэхийн тулд мөрдөгч сэжигтнүүдийг жагсаан $1$-ээс $n$ хүртэл дугаарлав. Үүний дараа тэрээр тус бүрээс нь: "Аль нь уг хэргийг үйлдсэн бэ?" гэж асуув. $i$ дугаартай сэжигтэн "Уг хэрэг нь $a_{i}$ дугаартай сэжигтнээр үйлдэгдсэн", эсвэл "$a_{i}$ дугаартай сэжигтэн нь уг хэргийг үйлдээгүй" гэж хариулах юм. Мөн сэжигтэн нь өөрийнхөө тухай хэлж болно ($a_{i} = i$).

Шерлок Холмес яг $m$ ширхэг хариултууд нь үнэн бөгөөд бусад бүх хариултууд нь худлаа болохыг баттай ойлгов. Одоо та түүнд аль сэжигтэн худал хариулж, аль сэжигтэн нь үнэн хариулсан болохыг олж өгнө үү.

Оролт

Эхний мөрөнд 2 бүхэл тоо $n$ болон $m$ ($1 ≤ n ≤ 10^{5}, 0 ≤ m ≤ n$) өгөгдөх ба эдгээр нь нийт сэжигтнүүдийн тоо болон үнэн хэлсэн сэжигтнүүдийн тоог илэрхийлнэ. Дараагийн $n$ мөрөнд сэжигтнүүдийн хариултууд өгөгдөнө. $i$-дахь мөрөнд хэрэв $i$ дугаартай сэжигтэн нь уг хэрэг нь $a_{i}$ дугаартай сэжигтнээр үйлдэгдсэн гэж хэлсэн бол "+$a_{i}$" (хашилтгүйгээр) өгөгдөх ба хэрэв $i$ дугаартай сэжигтэн нь $a_{i}$ дугаартай сэжигтэн нь уг хэргийг үйлдээгүй гэж хэлсэн бол "-$a_{i}$" (хашилтгүйгээр) өгөгдөнө ($a_{i}$ нь бүхэл тоо байна, $1 ≤ a_{i} ≤ n$).

Хэрэв хэн нэгэн уг хэргийг үйлдсэн бол дор хаяж нэг сэжигтэн оршин байна. Мөн яг $m$ ширхэг хүн үнэн хэлсэн байх юм.

Гаралт

Хариултыг $n$ мөрөнд хэвлэнэ. $i$-дахь мөрөнд хэрэв $i$ дугаартай сэжигтэн нь баттай үнэн хэлсэн байвал "Truth", хэрэв $i$ дугаартай сэжигтэн нь баттай худал хэлсэн байвал "Lie", хэрэв $i$ дугаартай сэжигтэн үнэн ч хэлсэн байж болно худал ч хэлсэн байж болох ба энэ нь хэрэг үйлдсэн хүнээс хамаарч байвал "Not defined" гэж хэвлэнэ үү.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
1 1
+1
Гаралт
Truth
Оролт
3 2
-1
-2
-3
Гаралт
Not defined
Not defined
Not defined
Оролт
4 1
+2
-3
+4
-1
Гаралт
Lie
Not defined
Lie
Not defined

Тэмдэглэл

Эхний жишээнд нэг хүн байх ба тэрээр хэргээ хүлээж байгаа юм. Шерлок Холмес нэг хүн үнэн хэлж байгаа болохыг мэдэж байгаа бөгөөд иймд уг хүн үнэн хэлсэн гэсэн үг юм.

2-дахь жишээнд нийт 3-н сэжигтэн байх ба тус бүр нь хэргээ үгүйсгэж байгаа юм. Шерлок Холмес тэдгээрийн зөвхөн 2 нь үнэн хэлж байгаа болохыг мэдэж байгаа. Эдгээрийн аль нь ч гэмт хэрэгтэн байж болох ба иймд бид эдгээр сэжигтнүүдийн аль ч сэжигтний хувьд уг хүн нь үнэн эсвэл худал ярьж байгаа эсэхийг мэдэж чадахгүй юм.

3-дахь жишээнд 2-дахь болон 4-дэх сэжигтэн нь эхний болон 3-дахь сэжигтнүүдийг хамгаалж байгаа. Гэхдээ ганц нь л үнэн ярьж байгаа. Иймд эхний эсвэл 3-дахь сэжигтэн нь гэмт хэрэгтэн байх юм. Эдгээр 2 сэжигтэн 2-уулаа гэмт хэрэгтэн байж болох ба иймд 2-дахь болон 4-дэх сэжигтнүүд нь үнэн эсвэл худал хэлсэн байж болох юм. Эхний болон 3-дахь сэжигтнүүд нь 2-дахь болох 4-дэх сэжигтнүүдийг буруутгаж байгаа учраас эдгээр сэжигтнүүд нь баттай худал хэлсэн байна.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...