Codeforces Round #803 (Div. 2)
2 өдрийн дараа |
Codeforces Round #804 (Div. 2)
8 өдрийн дараа |
A. Зурвас
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Доктор Мориарти Шерлок Холмс руу зурвас илгээх гэж байна. Түүнд $s$ гэх тэмдэгт мөр байгаа.
$s$ тэмдэгт мөрийн ямар нэг байрлалаас эхлэн хэдэн үсэг дарааллан уншсан $p$ тэмдэгт мөрийг $s$ тэмдэгт мөрийн дэд тэмдэгт мөр гэнэ. Жишээлбэл, "$aba$" тэмдэгт мөр нь "$a$", "$b$", "$a$", "$ab$", "$ba$", "$aba$" гэсэн 6 дэд тэмдэгт мөртэй.
Доктор Мориарти $s$ тэмдэгт мөрөөс зарим дэд тэмдэгт мөрүүдийг таслан авахаар төлөвлөж байгаа ба бүгдээрээ энэхүү дэд тэмдэгт мөрийг $t$ гэж нэрлэе. Дараагаар нь $t$ дэд тэмдэгт мөрөө тэг буюу түүнээс олон удаа өөрчлөх хэрэгтэй. Үр дүнд нь тэрээр үндсэн тэмдэгт мөр $u$-г (Шерлок Холмс руу илгээгдэх ёстой тэмдэгт мөр) гаргаж авна. Өөрчлөлт нь дараах үйлдлүүдийн аль нэгийг хийнэ. Үүнд:
- Тэмдэгт мөрийн аль нэг төгсгөлд нэг үсэг нэмэх.
- Тэмдэгт мөрийн аль нэг төгсгөлөөс нэг үсэг устгах.
- Ямар нэг үсгийг өөр нэг үсгээр солих.
Мориарти маш ухаалаг хүн. Тэрээр ямар нэг $t$ дэд тэмдэгт мөрийг сонгож, хамгийн цөөн тооны өөрчлөлт хийн $u$-г гаргаж авдаг.
$s$ тэмдэгт мөрийн бүх дэд тэмдэгт мөрүүдээс хамгийн тохиромжтой $t$ дэд тэмдэгт мөрийг сонгоход нь Мориартид туслаарай. $t$ дэд тэмдэгт мөрийг Мориарти үүнээс $u$ тэмдэгт мөрийг гаргаж авах өөрчлөлтийн тоог хамгийн бага байлгахаар сонгох хэрэгтэй.
Оролт
Эхний мөр нь Латин жижиг үсгүүдээс бүрдсэн, хоосон биш $s$ тэмдэгт мөрийг агуулна. $2$ дахь мөр нь Латин жижиг үсгүүдээс бүрдсэн, хоосон биш $u$ тэмдэгт мөрийг агуулна. $2$ тэмдэгт мөрийн урт нь $1$-ээс $2000$ хүртэл байна.
Гаралт
Таны сонгосон тэмдэгт мөрөөс Доктор Мориарти хийх шаардлагатай өөрчлөлтийн хамгийн бага тоог хэвлэ.
Орчуулсан: Солонго
Жишээ тэстүүд
Оролт
aaaaa aaa
Гаралт
0
Оролт
abcabc bcd
Гаралт
1
Оролт
abcdef klmnopq
Гаралт
7
Тэмдэглэл
Эхний жишээнд, Мориарти $3$ урттай ямар ч дэд тэмдэгт мөрийг авч болох ба энэ нь бидний хүсч буй зурвас $u$-тай тэнцүү байна. Тиймээс Мориартид ямар нэг өөрчлөлт хийх хэрэг байхгүй.
2 дахь жишээнд, та $2-4$ дэх тэмдэгтүүд болох ("$bca$")-аас бүрдсэн дэд тэмдэгт мөрийг эсвэл $5-6$ дахь тэмдэгтүүд болох ("$bc$")-ээс бүрдсэн дэд тэмдэгт мөрийг сонгох хэрэгтэй. Тэгвэл танд сүүлийн тэмдэгтийг өөрчлөх эсвэл нэмэх гэсэн нэг л өөрчлөлт хийх хэрэгтэй болно.
3 дахь жишээнд, эхний $s$ тэмдэгт мөр нь зурвасын аль нэг тэмдэгтүүдээс агуулаагүй тул та ямар ч тэмдэгт мөрийг сонгосон хамгийн багадаа $7$ өөрчлөлтийг хийж бидний хүсч буй зурвас үүснэ.