A. Би {username}-д хайртай

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Вася спорт програмчлалд дуртай. Тэр програм бичиж чадахгүй ч тэмцээний явцыг харах дуртай. Васяд таалагддаг програмист байдаг ба тэрээр түүнд маш их анхаарал хандуулдаг.

Нэг өдөр Вася дуртай програмистынхаа оролцсон бүх тэмцээний үр дүнг цуглуулж, урам зоригтой үйл явдлуудыг нь тэмдэглэж байхаар шийджээ.
Дуртай програмистынхаа оролцсон тэмцээн бүрд авсан оноог нь тэрээр сөрөг биш тоогоор бичиж авч байв. Оноонуудыг тэмцээн болсон дарааллаар нь бичиж авч байлаа (2 тэмцээн зэрэг болохгүй).

Вася програмистын тэмцээний үзүүлэлтийг түүний хамгийн сайн эсвэл хамгийн муу үзүүлэлтийн аль нэгийг давсан 2 тохиолдолд гайхалтай байсан гэж үзнэ. Нэгдүгээрт, тэмцээний үеэр програмист өмнөх тэмцээнүүдийнхээсээ их оноо авах юм бол үүнийг гайхалтай гэж үзнэ. Хоёрдугаарт, тэмцээний үеэр програмист өмнөх тэмцээнүүдийнхээсээ бага оноо авах юм бол гайхалтай гэж үзнэ. Програмистын эхний тэмцээнийг гайхалтай гэж үзэхгүй. Одоо Вася програмистын оролцсон бүх түүхээс гайхалтай байсан үзүүлэлтүүдийг тоолохыг хүсч байна. Гэвч Васягийн цуглуулсан оноонуудын жагсаалт маш урт болж програмчилж чадахааргүй болов... Тиймээс тэр танаас тусламж хүсч байна.

Оролт

Эхний мөр нь програмистын оролцсон тэмцээний тоог харуулах $n$ ($1 ≤ n ≤ 1000$) бүхэл тоог агуулна. Дараагийн мөр нь тус тэмцээнүүдэд авсан оноог харуулах $n$ ширхэг хоосон зайгаар тусгаарлагдсан, сөрөг биш бүхэл тоонуудыг агуулна. Оноонууд цаг хугацааны дарааллаар өгөгдөнө. Оноонуудын утга $10000$-аас хэтрэхгүй.

Гаралт

Програмистийн оролцсон тэмцээнүүдийн түүхэнд гарсан гайхалтай үзүүлэлтүүдийн тоо хэвлэ.

Орчуулсан: Солонго

Жишээ тэстүүд

Оролт
5
100 50 200 150 200
Гаралт
2
Оролт
10
4664 6496 5814 7010 5762 5736 6944 4850 3698 7242
Гаралт
4

Тэмдэглэл

Эхний жишээнд, $2$ болон $3$ дахь үзүүлэлтүүд гайхалтай байна.

2 дахь жишээнд, $2$, $4$, $9$, $10$ дахь үзүүлэлтүүд гайхалтай байна.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...