B. Мөргөлдөгчид

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

2312 онд огторгуй ертөнцөд хүмүүс суурьшсан $n$ ширхэг том Хадрон Мөргөлдөгчид оршин байжээ. Эдгээрийн тус бүр нь $1$-ээс $n$ хүртэлх нэг ширхэг натурал тоонд харгалзаж байв. Тэгсэн хэдий ч шинжээчид хэд хэдэн мөргөлдөгчдийг нэгэн зэрэг идэвхжүүлснээс болж юу учирч болохыг мэдэхгүй байгаа учраас анхандаа бүх мөргөлдөгчдийг идэвхгүй болгосон байлаа.

2312 онд нэгэн гайхалтай нээлт болсон бөгөөд тодруулбал: хэрэв зөвхөн бүх идэвхжсэн байгаа мөргөлдөгчдийн дугаарууд нь хос хосоороо харилцан анхны (хэрэв 2 тооны ХИЕХ нь $1$-тэй тэнцүү байвал уг 2 тоог харилцан анхны тоонууд гэж нэрлэнэ) байвал ямар нэгэн мөргөлдөгчийг идэвхжүүлэх нь аюулгүй байх ажээ. Хэрэв хоорондоо харилцан анхны биш 2 мөргөлдөгчид идэвхжсэн байвал энэ огторгуй ертөнцийг сөнөөх юм.

Үүнийг мэдсэнээс хойш физикчид мөргөлдөгчдийг идэвхжүүлэх болон идэвхгүй болгох маш олон төрлийн туршилтууд явуулжээ. Шинжээчдийн энэ яарсан байдлыг ямар нэгэн золгүй явдлаар дуусгахгүйн тулд том Хадрон Мөргөлдөгчдийн дэргэдэх Том Удирдлагын Төв байгуулагджээ. Та харин уг төвийн удирдлагын программ хангамжийг зохиохоор болжээ.

Анхандаа бүх мөргөлдөгчид нь идэвхгүй байна. Таны программ "$i$-р мөргөлдөгчийг идэвхжүүл/идэвхгүй болго" гэсэн хэлбэр бүхий олон тооны хүсэлт хүлээн авах юм. Мөн таны программ эдгээр хүсэлтүүдийг хүлээн авсан дарааллынхаа дагуу гүйцэтгэх ёстой байв. Программ нь хүсэлтүүдийн үр дүнг доор дүрсэлсэн хэлбэрийн дагуу хэвлэх ёстой ажээ:

"$+ i$" (энэ нь $i$-р мөргөлдөгчийг идэвхжүүл гэсэн хүсэлт юм)гэсэн хүсэлтийн хувьд программ дараах хариултуудын яг нэгийг нь хэвлэх ёстой байв:

  • Хэрэв амжилттай идэвхжүүлсэн бол "Success" гэж хэвлэнэ.
  • Хэрэв $i$-р мөргөлдөгч нь уг хүсэлт ирэхээс өмнө аль хэдийн идэвхжсэн байвал "Already on" гэж хэвлэнэ.
  • Хэрэв энэ нь $j$-р мөргөлдөгчтэй харшилдаж (өөрөөр хэлбэл $j$-р мөргөлдөгч нь идэвхжсэн байгаа бөгөөд $i$ болон $j$ гэсэн тоонууд нь харилцан анхны биш гэсэн үг юм) байвал "Conflict with j" гэж хэвлэнэ. Уг тохиолдолд $i$-р мөргөлдөгч нь идэвхжих ёсгүй юм. Хэрэв хэд хэдэн мөргөлдөгчтэй зөрчилдөөн үүсгэж байвал та тэдгээрийн алийг нь ч хэвлэсэн болно.

"$- i$" (энэ нь $i$-р мөргөлдөгчийг идэвхгүй болго гэсэн хүсэлт юм)гэсэн хүсэлтийн хувьд программ дараах хариултуудын яг нэгийг нь хэвлэх ёстой байв:

  • Хэрэв амжилттай идэвхгүй болгосон бол "Success" гэж хэвлэнэ.
  • Хэрэв $i$-р мөргөлдөгч нь уг хүсэлт ирэхээс өмнө аль хэдийн идэвхгүй болсон байвал "Already off" гэж хэвлэнэ.

Мөн та гаралтын хариултуудын хувьд хашилтуудыг хэвлэх хэрэггүй байна.

Оролт

Эхний мөрөнд зайгаар тусгаарлагдсан 2 бүхэл тоо $n$ болон $m$ ($1 ≤ n, m ≤ 10^{5}$) өгөгдөх ба эдгээр нь харгалзан мөргөлдөгчдийн тоо болон хүсэлтийн тоог тус тус илэрхийлнэ

Дараагийн $m$ ширхэг мөрөнд хүсэлтүүд өгөгдөх ба мөр тус бүрд $i$-р мөргөлдөгчийг идэвхжүүл гэсэн утга бүхий "$+ i$" (хашилтгүйгээр) гэсэн хүсэлт эсвэл $i$-р мөргөлдөгчийг идэвхгүй болго гэсэн утга бүхий "$- i$" (хашилтгүйгээр) гэсэн хүсэлт өгөгдөнө ($1 ≤ i ≤ n$).

Гаралт

Дээр өгөгдсөн хэлбэртэйгээр өгөгдөх хүсэлтүүдийн хариултууд болох $m$ ширхэг мөр хэвлэнэ үү. Хүсэлтүүдийн хариултуудыг оролтод өгөгдсөн дарааллынх нь дагуу хэвлэнэ үү. Түүнчлэн хариултуудыг хэвлэхдээ хашилтгүй хэвлэх ёстойг анхаарна уу.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
10 10
+ 6
+ 10
+ 5
- 10
- 5
- 6
+ 10
+ 3
+ 6
+ 3
Гаралт
Success
Conflict with 6
Success
Already off
Success
Success
Success
Success
Conflict with 10
Already on

Тэмдэглэл

Жишээн дээрх 2-дахь болон 9-дэх хүсэлтүүдийн хувьд харгалзах мөргөлдөгчид нь идэвхжихгүй байгааг анхаарна уу. 9-дэх хүсэлтийн хувьд "Conflict with 3" гэсэн хариуг мөн хэвлэж болох юм.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...