Codeforces Round #803 (Div. 2)
2 өдрийн дараа |
Codeforces Round #804 (Div. 2)
8 өдрийн дараа |
C. Цезарийн шифр
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Цезарийн шифрлэлт нь үг шифрлэх хамгийн энгийн аргуудын нэг юм. Захианы эх хувийг $k$ тоо ашиглан шифрлэхийн тулд үгийн үсэг бүрийг түүнээс цагаан толгой дарааллаар $k$ байраар хойно байх үсгээр солин бичнэ (хэрэв тэр байрлал нь $'Z'$ үсгээс хэтэрсэн бол үлдсэнийг нь цагаан толгойн эхнээс тооцож үзнэ). Илүү тодорхой хэлвэл бүх үсгийг 0-гээс эхлэн дугаарласан гэж үзвэл $x$ үсгийг шифрлэхэд $(x+k) \ mod \ 26$ (26 нь Латин цаган толгойн нийт үсгийн тоо) үсгээр сольж бичнэ гэсэн үг юм.
Танд захианы эх хувь болон $k$ тоо өгөгдсөн бол уг захиаг шифрлэ.
Оролт
Эхний мөрөнд захианы эх хувь болох том Латин үсгүүдээс тогтсон ($«A»-«Z»$) тэмдэгт мөр өгөгдөнө. Урт нь 10-аас хэтрэхгүй.
Дараагийн мөрөнд $k$ ($0 ≤ k ≤ 25$) тоо өгөгдөнө.
Гаралт
Шифрлэсэн захиаг хэвлэ.
Орчуулсан: Энхсанаа
Жишээ тэстүүд
Оролт
CODEFORCES 5
Гаралт
HTIJKTWHJX
Оролт
WIXYZILWYM 6
Гаралт
CODEFORCES