D. Хүрээнүүд

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Нэгэн өдөр Вася-д $n × m$ нүднүүд бүхий алаг эрээн цаасан хавтас байв. Манай Вася геометрийн дүрсүүдэд дуртай ба тэрээр уг цаасан дээр 2 ширхэг тэгш өнцөгт зуржээ. Тэгш өнцөгтүүдийн талууд нь координатуудын тэнхлэгүүдтэй параллель, мөн тэгш өнцөгт бүрийн тал болгоных нь урт нь 3-н нүднээс багагүй бөгөөд талууд нь торон шулуунуудаар будагдсан байна. Мөн эдгээр талууд нь цаасан хавтасны ирмэгүүд байж болно. Дараа нь Вася тэгш өнцөгтүүдийн хүрээн дээр байх бүх нүднүүдийг будав.

Тэгш өнцөгтийн хүрээ гэдэг нь уг тэгш өнцөгттэй дор хаяж нэг талаараа нийлж байх тэгш өнцөгтийн дотор орших нүднүүдийг олонлогийг хэлнэ.

Хэсэг хугацааны дараа Вася яг ижилхэн хэмжээтэй цаасан хавтас олсон ба тэрээр энэ нь ижилхэн цаасан хавтас эсвэл ялгаатай цаасан хавтас эсэхийг ялгаж чадахгүй байв. Тиймээс Вася таныг түүний олсон цаасан хавтас нь дотроо 2 будагдсан хүрээ агуулах бөгөөд эдгээрээс гадна өөр юу ч байхгүй эсэхийг шалгаж өгөхийг хүсжээ.

Вася-ын будсан хүрээнүүд нь дурын байдлаар огтлолцсон, давхацсан бүр бүтэн давхацсан ч байж болно.

Цаасан хавтсан дээрх координатууд нь дараах байдалтай байна: $X$ тэнхлэг нь дээрээс доош хүртэл, нүднүүдийн $x$ координатууд нь $1$-ээс $n$ хүртэл утга авна. $Y$ тэнхлэг нь зүүнээс баруун уруу хүртэл, нүднүүдийн $y$ координатууд нь $1$-ээс $m$ хүртэл утга авна.

Оролт

Эхний мөрөнд Вася-ын олсон цаасан хавтасны хэмжээнүүд болох 2 бүхэл тоо $n$ болон $m$ ($3 ≤ n, m ≤ 1000$) өгөгдөнө. Дараагийн $n$ мөрний мөр болгонд $m$ ширхэг тэмдэгт байх ба тэмдэгт болгон нь "$.$" (цэг) эсвэл "$#$" (хашилт) байх юм. Эдгээр нь олсон цаасан хавтсыг дүрслэх ба "$#$" тэмдэгт нь будагдсан нүдийг "$.$" тэмдэгт нь будагдаагүй нүдийг дүрсэлнэ.

Гаралт

Эхний мөрөнд олсон цаасан хавтас дээр 2 хүрээ будагдсан болох нь үнэн эсэхийг илэрхийлэх "$YES$" эсвэл "$NO$" гэсэн ганц үг хэвлэнэ. Хэрэв хариулт нь "$YES$" байвал 2-дахь мөрөнд $4$ бүхэл тоо хэвлэнэ: эхний хүрээний зүүн дээд болон баруун доод булангуудын координатуудыг хэвлэнэ. 3-дахь мөрөнд $4$ бүхэл тоо хэвлэнэ: 2-дахь хүрээний зүүн дээд болон баруун доод булангуудын координатуудыг хэвлэнэ. Хэрэв олон тооны хариултууд байвал та алийг нь ч хэвлэсэн болно.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
4 5
#####
#.#.#
###.#
#####
Гаралт
YES
1 1 3 3
1 1 4 5
Оролт
5 6
...###
...###
#####.
#...#.
#####.
Гаралт
NO

Тэмдэглэл

Эхний жишээний зурагт 2 хүрээ байх юм. Эхнийх нь:

###..  
#.#..  
###..  
.....

2-дахь нь:

#####  
#...#  
#...#  
#####

2-дахь жишээнд будагдсан дүрсүүд нь хүрээ биш байна. Зөвшөөрөгдсөн хүрээнүүдийн өндөр болон өргөн нь 3-аас багагүй байх ёстойг анхаарна уу.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...