A. Дүнгүүд

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Ноён Васили Петров буюу Вася нь орон нутгийн нэгэн их сургуулийн тэнхимийн эрхлэгч хийдэг. Өвлийн шалгалтын дараа түүнд нэгэн бүлгийн дүнгийн дэвтэр иржээ.

Уг бүлэг нь нийтдээ $n$ ширхэг сурагчтай. Тэд $m$ ширхэг хичээл дээр дүнгүүд авсан байв. Сурагч бүр нь хичээл болгон дээр $1$-ээс $9$ (эдгээр тоонууд нь мөр орно) хүртэлх үнэлгээ бүхий дүн авсан байна.

Хэрэв тухайн хичээл дээр уг сурагчаас илүү дүн авсан сурагч байхгүй байвал уг сурагчийг тухайн хичээл дээр шилдэг нь гэж үзэх юм. Хэрэв тухайн сурагчийн хувьд тэрээр шилдэг нь байх нэг хичээл оршин байвал тухайн сурагчийг амжилттай сурагч гэж үзнэ.

Таны даалгавар бол уг бүлэг доторх амжилттай сурагчдын тоог олох юм.

Оролт

Оролтын эхний мөрөнд харгалзан сурагчдын тоо болон хичээлүүдийн тоог илэрхийлэх 2 бүхэл тоо $n$ болон $m$ ($1 ≤ n, m ≤ 100$) өгөгдөнө. Дараагийн $n$ мөрийн мөр болгонд дүнгийн дэвтрийг дүрслэх $m$ ширхэг тэмдэгт өгөгдөнө. Дүнгийн дэвтэр дээрх тэмдэгт болгон нь $1$-ээс $9$ хүртэлх тоо байна. Нэг мөрөнд байх дүнгүүд нь зайгаар тусгаарлагдаагүй байхыг анхаарна уу.

Гаралт

Өгөгдсөн бүлэг доторх амжилттай сурагчдын тоог хэвлэнэ үү.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
3 3
223
232
112
Гаралт
2
Оролт
3 5
91728
11828
11111
Гаралт
3

Тэмдэглэл

Эхний жишээнд $1$ дугаартай сурагч нь $1$ болон $3$-р хичээлүүд дээр шилдэг нь байх бөгөөд $2$ дугаартай сурагч нь $1$ болон $2$-р хичээлүүд дээр шилдэг нь байна. Гэвч $3$ дугаартай сурагч нь ямар ч хичээл дээр шилдэг нь биш байх юм.

2-дахь жишээнд сурагч болгон нь дор хаяж нэг хичээл дээр шилдэг нь байна.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...