B. Ангараг-ын цаг

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Гэртээ ганцаараа үлдэх зуураа Петя нууцаар интернет-ээс хориотой кино үзэхээр болжээ. Та магадгүй "Ямар муухай зан бэ!" хэмээн бодож байгаа байх гэхдээ хүүхдүүдэд хатуу хандах хэрэггүй шүү дээ. Петя-ын улсад Ангараг-ын хүмүүсийн талаар болон бусад харь гаригийн хүмүүсийн иргэншлийн талаарх кинонуудыг үзэх хориотой байдаг ажээ. Петя лазер болон роботууд гардаг сонирхолтой учраас энэ хориг нь түүнд шударга бус санагдаж байв.

Өнөөдөр Петя Ангараг-ын хүмүүсийн талаарх "R2:D2" хэмээх нэгэн сонирхолтой киног үзэж байв. "R2:D2" гэдэг нь ер нь ямар утгатай байж болох бол? Магадгүй энэ нь Ангараг-ын хүмүүсийн хэрэглэдэг тооллын систем дээр илэрхийлсэн Ангараг-ын цаг байж болох юм. Петя Ангараг гариг дээрх цаг нь Дэлхий дээрх цагтай ижил тоологддог бөгөөд тэнд $24$ цаг байх ба цаг болгон нь $60$ минуттай гэдгийг мэдэж байлаа. Цаг нь "$a$:$b$" хэлбэртэй бичигдэх бөгөөд энд $a$ тэмдэгт мөр нь цагийн тоог ($0$-ээс $23$ хүртэл байх бөгөөд эдгээр нь өөрсдөө мөн орно) илэрхийлэх ба $b$ тэмдэгт мөр нь минутын тоог ($0$-ээс $59$ хүртэл байх бөгөөд эдгээр нь өөрсдөө мөн орно) илэрхийлэх юм. Петя-ын ганц мэдэхгүй байгаа зүйл нь Ангараг-ын хүмүүс ямар тооллын систем дээр цагаа бичдэг болохыг мэдэхгүй байв.

Таны даалгавар бол "$a$:$b$" гэсэн цагийг агуулж болох бүх тооллын системүүдийн сууриудыг хэвлэх юм.

Оролт

Эхний мөрөнд "$a$:$b$" (хашилтгүйгээр) гэсэн ганц тэмдэгт мөр өгөгдөнө. Энд өгөгдөх $a$ тэмдэгт мөр нь хоосон биш тэмдэгт мөр байх бөгөөд тоонууд болон Латин том үсгүүдээс тогтсон байна. $a$ тэмдэгт мөр нь цагийн тоог илэрхийлнэ. Мөн $b$ тэмдэгт мөр нь хоосон биш тэмдэгт мөр байх бөгөөд тоонууд болон Латин том үсгүүдээс тогтсон байна. Түүнчлэн $b$ тэмдэгт мөр нь минутын тоог илэрхийлэх юм. $a$ болон $b$ тэмдэгт мөрүүдийн уртууд нь $1$-ээс $5$ хүртэлх (эдгээр нь өөрсдөө мөн орно) тэмдэгт байна. $a$ болон $b$ гэсэн тэмдэгт мөрүүд нь 0-ээр эхэлсэн байж болохыг анхаарна уу. Гэхдээ энэ нь бодлогын хариултад ямар ч байдлаар нөлөөлөхгүй байх юм (жишээлбэл "008:1" гэсэн тэмдэгт мөр нь 10-тын тооллын систем дээр уг бичигдсэн цагийг зөвөөр илэрхийлж байна).

Бид 0, 1, ..., 9 гэсэн тэмдэгтүүдийг ямар нэгэн тооллын систем дээрх харгалзах цифрээ илэрхийлж байна гэж үзэх ба A, B, ..., Z гэсэн тэмдэгтүүдийг 10, 11, ..., 35 гэсэн тоонуудад харгалзаж байна гэж үзнэ.

Гаралт

"$a$:$b$" гэсэн цагийг илэрхийлсэн байж болох тооллын системүүдийн сууриудыг өсөх дарааллын дагуу хэвлэнэ үү. Тоонуудыг зайгаар эсвэл мөрөөр тусгаарлана уу. Хэрэв "$a$:$b$" гэсэн цагийг илэрхийлж чадах ямар ч тооллын систем оршин байхгүй бол 0 гэсэн ганц бүхэл тоог хэвлэнэ үү. Хэрэв "$a$:$b$" гэсэн цагийг илэрхийлсэн байж болох хязгааргүй тооны тооллын систем оршин байвал -1 гэсэн ганц бүхэл тоог хэвлэнэ үү.

Ангараг гариг дээр зөвхөн 1-ээс эрс их эерэг суурьтай тооллын системүүдийг хэрэглэдэг болохыг анхаарна уу.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
11:20
Гаралт
3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22
Оролт
2A:13
Гаралт
0
Оролт
000B:00001
Гаралт
-1

Тэмдэглэл

Эхний жишээг авч үзье. "11:20" гэсэн тэмдэгт нь боломжит цаг бөгөөд жишээлбэл энэ нь 4:6 гэсэн цагийг 3-тын тооллын систем дээр, 17:32 гэсэн цагийг 16-тын тооллын систем дээр илэрхийлсэн байж болох юм.

2-дахь жишээг авч үзье. "2A:13" гэсэн тэмдэгт нь ямар ч тооллын системийн хувьд боломжит цаг биш юм. Жишээлбэл 11 суурьтай тооллын системийг авч үзье. Тэгвэл өгөгдсөн тэмдэгт нь 32:14 гэсэн цаг болох бөгөөд энэ нь зөв цаг биш юм. Учир нь уг цагийн тоо нь 23-аас их байгааг анхаарна уу.

3-дахь жишээг авч үзье. "000B:00001" гэсэн тэмдэгт нь хязгааргүй тооны тооллын системийн хувьд боломжит цаг байх юм. Хэрэв та жишээ харах хэрэгтэй бол суурь нь 12-аас багагүй дурын тооллын системийг авч үзэхэд болно.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...