A. Бизнес аялал

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Яасан сайхан бэ! Петягийн аав ээж нь бүтэн жил бизнес аяллаар явснаар дүрсгүй жаал ганцаараа үлджээ. Петя туйлын баяртай байлаа. Тэрээр өдөржингөө орон дээр үсэрч цовхчин, дэр шидэлж байлаа. Гэтэл...

Өнөөдөр Петя шургуулгаа нээтэл нэгэн аймшигт зурвас олжээ. Аав ээж нь түүнд үүрэг даалгавар үлдээсэн байж. Жилийн турш өдөр болгон өглөө, өдөр, оройдоо тэдний хайртай цэцгийг услах ёстой байжээ. "Байзаарай" гэж хэлээд тэр жилийн $i$-р сард ($1 ≤ i ≤ 12$) аав ээжийн даалгаврыг биелүүлбэл цэцэг $a_{i}$ см ургана, харин тэр цэцгийг $i$-р сард услахгүй бол цэцэг тэр сардаа ургахгүй гэдгийг мэдэв. Мөн цэцэг $k$ см-ээс бага ургах л юм бол аав ээж нь түүнийг цэцэг усалж байсан гэдэгт итгэхгүй байж болох юм гэдгийг ойлгожээ.

Цэцгийг $k$ см-ээс багагүй ургуулахын тулд Петя хамгийн багадаа хэдэн сарын турш услах хэрэгтэй болохыг олоход туслаарай.

Оролт

Эхний мөр $k$ ($0 ≤ k ≤ 100$) бүхэл тоог агуулна. Дараагийн мөр хоосон зайгаар тусгаарлагдсан $12$ бүхэл тоог агуулна. Энэ мөрөнд байгаа $i$-р ($1 ≤ i ≤ 12$) тоо нь $a_{i}$ ($0 ≤ a_{i} ≤ 100$) тоог илтгэнэ.

Гаралт

Цэцгийг $k$ см-ээс багагүй ургуулахын тулд Петя хамгийн багадаа хэдэн сарын турш услах хэрэгтэйг илэрхийлэх бүхэл тоог хэвлэ. Хэрэв цэцэг жилд $k$ см ургаж чадахааргүй бол "-1" гэж хэвлэнэ үү.

Орчуулсан: Солонго

Жишээ тэстүүд

Оролт
5
1 1 1 1 2 2 3 2 2 1 1 1
Гаралт
2
Оролт
0
0 0 0 0 0 0 0 1 1 2 3 0
Гаралт
0
Оролт
11
1 1 4 1 1 5 1 1 4 1 1 1
Гаралт
3

Тэмдэглэл

Эхний жишээн дээр $7$ болон $8$-р сард цэцгийг услахад л хангалттай бөгөөд тэгэхэд цэцэг яг $5$ см ургана.

Хоёр дахь жишээнд цэцэг ургаагүй байхад ч ($k = 0$) Петягийн аав ээж түүнд итгэнэ. Тиймээс Петя цэцгийг услахгүй ч байж болно.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...