C. Товчхон гүнж

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

«Дараачийх нь» хэмээн гүнж хэлэн дараачийн залууг хальт сонжин харав.

Гүнж хамгийн баян чинээлэг залууг сүйт залуугаараа сонгоно. Тэрээр өмнөх бүх эрчүүдээс илүү баян залуу таарах бүрт «Oh...» хэмээн дуу гаргана. Харин өмнөх бүх эрчүүдийн баялгийг нийлүүлснээр ч илүү баян залуу тааралдвал «Oh...» гэж дуугаралгүйгээр «Wow!» хэмээн дуугардаг. Хамгийн эхний залуу таарахад гүнж дуу гаргахгүй.

Залуу бүрийн хөрөнгийн хэмжээ 1-ээс 50000-ийн хоорондох бүхэл тоогоор илэрхийлэгдэнэ. Гүнж өдрийн турш $n$ залуутай уулзсан ба «Oh...» гэж яг $a$ удаа харин «Wow!» гэж яг $b$ удаа дуугарсан. Чиний даалгавар бол бүх залуусын хөрөнгийг илэрхийлэх $t_{1}, t_{2}, ..., t_{n}$ ($t_{i}$ нь $i$ дэх залуугийн хөрөнгийн хэмжээ) гэсэн дараалал олох юм. Хэрэв олон хувилбар байвал аль нэгийг нь л хэвлэхэд хангалттай. Боломжгүй бол "-1" гэж хэвлэ.

Оролт

Оролтонд $n$, $a$, $b$ ($1 ≤ n ≤ 100, 0 ≤ a, b ≤ 15, n > a + b$), тоонууд зайгаар тусгаарлагдан байна.

Гаралт

Нөхцөлийг хангах $t_{1}, t_{2}, ..., t_{n}$ ($t_{i}$ нь $i$ дэх залуугийн хөрөнгийн хэмжээ, $1 ≤ t_{i} ≤ 50000$) дарааллыг хэвлэ. Хэрэв тийм дараалал олддоггүй бол "-1" гэж хэвлэ.

Орчуулсан: Бат-Од

Жишээ тэстүүд

Оролт
10 2 3
Гаралт
5 1 3 6 16 35 46 4 200 99
Оролт
5 0 0
Гаралт
10 10 6 6 5

Тэмдэглэл

Эхний жишээний гаралтыг сайтар ажиглавал.

  • Гүнж тод тоонууд дээр «Oh...» гэж хэлсэн: 5 1 3 6 16 35 46 4 200 99.
  • Гүнж тод тоонууд дээр «Wow!» гэж хэлсэн: 5 1 3 6 16 35 46 4 200 99.
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...