A. Тусгай тэмдэгт

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Танд Латин жижиг үсгүүд, хоосон зай, тусгай тэмдэгтүүдээс (цэг, таслал, анхаарлын болон асуултын тэмдэг) бүрдсэн текст өгөгдөнө. Үг нь Латин үсгүүдээс тогтоно.

Таны даалгавар бол дараах дүрмийн дагуу тус текстийн хоосон зайг зохицуулах явдал юм:

  • Хоёр үгний хооронд тусгай тэмдэгт байхгүй бол эдгээр үгнүүд нь хоорондоо нэг хоосон зайгаар тусгаарлагдана.
  • Тусгай тэмдэгт тус бүрийн урд ямар ч хоосон зай байх учиргүй.
  • Тусгай тэмдэгт тус бүрийн ард хоосон нэг зай авна.

Хоёр тусгай тэмдэгтийн дунд ядаж нэг үг байна. Текст нь Латин үсгээр эхэлнэ, бас Латин үсгээр төгсөнө.

Оролт

Оролтын мөр нь $10000$ тэмдэгтээс хэтрэхгүй урттай, хоосон биш текстийг агуулна.

Гаралт

Дээрх дүрмээр засагдсан текстийг хэвлээрэй. Уг асуудалд та гаралтын хэлбэрийг маш нарийн дагах хэрэгтэй. Жишээлбэл, гаралтын мөрний төгсгөлд нэмэлт хоосон зай хэвлэвэл энэ нь буруу хариултад тооцогдоно. Харин мөрний төгсгөлд шинэ мөр эхлүүлэх (newline) тэмдэгт байж болно.

Орчуулсан: Солонго

Жишээ тэстүүд

Оролт
galileo galilei was an   italian physicist  ,mathematician,astronomer
Гаралт
galileo galilei was an italian physicist, mathematician, astronomer
Оролт
galileo  was  born  in  pisa
Гаралт
galileo was born in pisa
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...