B. Азтай маск

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Пэтя азын тоонд их дуртай. Азын тоо нь зөвхөн $4$ ба $7$ гэсэн цифрүүдээс бүрдсэн эерэг бүхэл тоонууд юм. Жишээ нь $47$, $744$, $4$ нар нь азын тоо ба $5$, $17$, $467$ нар нь биш юм.

Пэтя эерэг бүхэл тоо $n$-ийн маск гэдгээр $n$ тоог бичихэд ордог азтай цифрүүдийг бүгдийг нь зүүнээс баруун тийш бичихэд гарах тоог нэрлэжээ. Жишээ нь $72174994$ тооны маск нь $7744$, $7$ тооны маск нь $7$, $9999047$ тооны маск нь $47$ юм. Мэдээж бүх тооны маск нь азтай тоо байх билээ.

Пэтяд $a$ гэсэн бүхэл тоо болон $b$ гэсэн азтай тоо байгаа. Пэтяд $c$-ийн маск нь $b$ байхаар $c$ $(c > a)$ тоог олоход нь туслаарай.

Оролт

Оролтонд $a$ болон $b$ $(1 ≤ a, b ≤ 10^{5})$ тоонууд өгөгдөнө. $b$ азтай тоо байна.

Гаралт

Пэтягийн олох ёстой $c$ тоог хэвлэ.

Орчуулсан: Бат-Од

Жишээ тэстүүд

Оролт
1 7
Гаралт
7
Оролт
100 47
Гаралт
147
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...