A. Азтай билет

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Петя азтай тоонд дуртай. Таны мэдэж байгаачлан азтай тоо гэдэг нь бичлэгтээ зөвхөн 4 болон 7 цифр агуулдаг тоо юм. Жишээ нь 47, 744, 4 тоонууд нь азтай тоо бол 5, 17, 467 тоонууд азтай тоо биш юм.

Петя тасалбарын дугааруудыг шинжлэх маш дуртай. Тасалбарууд нь $n$ ($n$ тэгш тоо) оронтой ба түүнийхээр азын дугаар бүхий тасалбар гэдэг нь дугаар нь азтай тоо ба тасалбарын дугаарын эхний хагасын цифрүүдийн нийлбэр(эхний $n / 2$ цифрийн нийлбэр) дараагийн хагасын цифрүүдийн нийлбэртэй(сүүлийн $n / 2$ цифрийн нийлбэр) тэнцүү байх явдал юм. Тэгвэл өгсөн тасалбар азын дугаар бүхий тасалбар мөн эсэхийг шалга.

Оролт

Эхний мөрөнд тэгш натурал $n$ $(2 ≤ n ≤ 50)$ тоо өгөгдөнө. Энэ нь тасалбарын дугаарын урт юм.

Дараагийн мөрөнд тасалбарын дугаар болох $n$ оронтой тоо байна. Тасалбарын дугаар $0$-ээр эхлэж болно.

Гаралт

Хэрэв уг тасалбар азын дугаартай бол "YES" эсрэг тохиолдолд "NO" гэж гаргана.

Орчуулсан: Naranbayar

Жишээ тэстүүд

Оролт
2
47
Гаралт
NO
Оролт
4
4738
Гаралт
NO
Оролт
4
4774
Гаралт
YES

Тэмдэглэл

In the first sample the sum of digits in the first half does not equal the sum of digits in the second half ($4 ≠ 7$).

In the second sample the ticket number is not the lucky number.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...