B. Азтай тоо 2

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Петя азтай тоонуудад маш их дуртай. Хүн бүр азтай тоо гэдэг нь аравтын бичлэгтээ зөвхөн $4$ ба $7$- ын цифрүүдийг агуулсан тоонуудыг хэлдгийг мэддэг билээ. Жишээлбэл $47, 744, 4$ нь азтай тоонууд ба $5, 17, 467$ нь биш юм.

Петя маш урт азтай тоонуудад дуртай. Петя ямар нэгэн нөхцөлийг хангах хамгийн бага азтай тоог хайж байгаа. $cnt(x)$ гэдэг нь $d$ тэмдэгт мөрөөр илэрхийлэгдэх $d$ тоонд $x$-тэй тэнцүү байх дэд тэмдэгт мөрийн тоог илэрхийлнэ. Жишээ нь хэрвээ $d = 747747$ бол $cnt(4) = 2$, $cnt(7) = 4$, $cnt(47) = 2$, $cnt(74) = 2$ байна. Петя $cnt(4) = a_1$, $cnt(7) = a_2$, $cnt(47) = a_3$, $cnt(74) = a_4$ нөхцөлийг зэрэг биелэгдэхийг хүсч байгаа юм. Петяд бусад тоонууд хэдэн удаа тааралдах нь сонин биш. Түүнийг дараах даалгаварыг гүйцэтгэхэд туслана уу?

Оролт

Эхний мөрөнд $a_1, a_2, a_3, a_4$ ($1 ≤ a_1, a_2, a_3, a_4 ≤ 10^6)$ тоонууд өгөгдөнө.

Гаралт

Бодлогын нөхцөл буюу $cnt(4) = a_1$, $cnt(7) = a_2$, $cnt(47) = a_3$, $cnt(74) = a4$ нөхцөлийг хангах хамгийн бага азтай $d$ тоог хэвлэнэ үү. Хэрвээ ийм тоо олдохгүй бол $-1$-г хэвлэнэ үү.

Орчуулсан: Адъяа

Жишээ тэстүүд

Оролт
2 2 1 1
Гаралт
4774
Оролт
4 7 3 1
Гаралт
-1
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...