A. Азтай хувиргалт

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Петя азтай тоонуудад маш их дуртай. Азтай тоо гэдэг нь аравтын бичлэгтээ зөвхөн $4$ ба $7$-ын цифрийг агуулсан тоонуудыг хэлдэг. Жишээлбэл $47$, $744$, $4$ нь азтай тоонууд ба $5, 17, 467$ нь биш юм. Петяд ижил урттай $a$ ба $b$ гэсэн хоёр тэмдэгтийн цуваа өгөгдсөн байна. Тэмдэгтийн цуваанууд нь зөвхөн азтай цифрүүдээс бүтсэн. Петяа дараах $2$ төрлийн үйлдлийг хийж чаддаг билээ. Эдгээр нь :

  1. $a$ тэмдэгтийн цувааны ямар нэг цифрийг ($4$-ын тоог $7$-оор солих эсвэл $7$-ын тоог $4$-өөр солих) үйлдэл
  2. $a$ тэмдэгтийн цувааны ямар нэг $2$ цифрийн байрыг солих

Петя $a$ тэмдэгтийн цувааг $b$ тэмдэгтийн цуваатай ижилхэн болгоход хамгийн цөөндөө хэдэн үйлдэл шаардлагатайг мэдэхийг хүсч байгаа. Түүнд туслана уу?

Оролт

Эхний $2$ мөрөнд $a$ ба $b$ тэмдэгтийн цуваа өгөгдөнө. Азтай цифрүүдээс бүрдсэн эдгээр тэмдэгтийн цуваануудын урт нь $10^5$ - ээс хэтэрэхгүй.

Гаралт

$a$ тэмдэгтийн цувааг $b$ тэмдэгтийн цуваатай ижил болгоход шаардагдах хамгийн цөөн үйлдлийн тоог хэвлэнэ үү.

Орчуулсан: Адъяа

Жишээ тэстүүд

Оролт
47
74
Гаралт
1
Оролт
774
744
Гаралт
1
Оролт
777
444
Гаралт
3

Тэмдэглэл

In the first sample it is enough simply to swap the first and the second digit.

In the second sample we should replace the second digit with its opposite.

In the third number we should replace all three digits with their opposites.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...