A. Генералын айлчлал

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Батлан хамгаалахын сайд хурандаа Супер Дүприйн удирдлага доор байдаг супер нууц цэргийн салааг шалгуулхаар генералыг илгээжээ. Мэдээг нь сонсоод хурандаа бүх $n$ цэргүүдээ жагсаалын талбайд дарааллаар жагсаав. Цэргийн дүрэмд цэргүүд өндрөөрөө өсөх биш дарааллаар зогсох ёстой. Гэвч үүнийг хийх цаг байсангүй ба цэргүүд дурын байрлалаар зогссон байв. Гэхдээ генерал холын хараа муутай тул хэрвээ хамгийн өндөр цэрэг эхэнд зогсоод хамгийн намхан цэрэг сүүлд зогссон бол генерал зөв жагсаж гэж хардаг. Бусад цэргүүдийн байрлал чухал биш ба хамгийн өндөр болон намхан цэрэг хэд хэд байх тохиолдол байгааг санаарай. Мөн зөвхөн эхний болон сүүлийн цэргийн өндөр л чухал. Жишээ нь : Генерал өндрүүдийн дараалал $(4, 3, 4, 2, 1, 1)$ үед зөв гэж тооцох ба дараалал буруу тохиолдолд $(4, 3, 1, 2, 2)$ буруу гэж тооцно. Хурандаа ямар ч $2$ хөрш цэргийн байрыг сольж чаднах ба үүнд $1$ секунд зарцуулна. Иймд түүнд генералын зөв гэж үзэх жагсаалд аваачих хэрэгтэй хамгийн бага хугацааг олход нь тусална уу.

Оролт

Эхний мөрөнд бүхэл $n(2 ≤ n ≤ 100)$ тоог агуулах ба энэ нь жагсаалын цэргүүдийн тоо юм. $2$ дахь мөрөнд $ a1, a2, ..., an (1 ≤ ai ≤ 100)$ цэргүүдийн өндрийн утгыг агуулна. Тоонууд зайгаар тусгаарлагдан өгөгдөнө. $ a1, a2, ..., an$ тоонууд заавал ялгаатай байх албагүй.

Гаралт

Нэг бүхэл тоо байх ба генералын зөв гэж үзэх жагсаалд аваачих хэрэгтэй хамгийн бага хугацаа.

Орчуулсан: Gantushig

Жишээ тэстүүд

Оролт
4
33 44 11 22
Гаралт
2
Оролт
7
10 10 58 31 63 40 76
Гаралт
10

Тэмдэглэл

In the first sample the colonel will need to swap the first and second soldier and then the third and fourth soldier. That will take 2 seconds. The resulting position of the soldiers is (44, 33, 22, 11)$.

In the second sample the colonel may swap the soldiers in the following sequence:

  1. (10, 10, 58, 31, 63, 40, 76)$
  2. (10, 58, 10, 31, 63, 40, 76)$
  3. (10, 58, 10, 31, 63, 76, 40)$
  4. (10, 58, 10, 31, 76, 63, 40)$
  5. (10, 58, 31, 10, 76, 63, 40)$
  6. (10, 58, 31, 76, 10, 63, 40)$
  7. (10, 58, 31, 76, 63, 10, 40)$
  8. (10, 58, 76, 31, 63, 10, 40)$
  9. (10, 76, 58, 31, 63, 10, 40)$
  10. (76, 10, 58, 31, 63, 10, 40)$
  11. (76, 10, 58, 31, 63, 40, 10)$
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...