A. Ухаалаг Василиса-д тусална уу 2

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Холын холын хаант улсын ухаалаг Василиса-д Арай Ойрхон хаант улсын ухаалаг Хеллависа найзаас нь төрсөн өдрийн бэлэг болгон нэгэн нууцлаг шидэт хайрцаг бэлэглэжээ. Харамсалтай нь ухаалаг Василиса уг хайрцгийг дахин онгойлгож чадахгүй байгаа учраас нууц нь юу болохыг мэдэхгүй байв. Тэрээр та түүнд дахин нэг удаа тусална гэдэгт итгэж байгаа ажээ.

Хайрцгийн түгжээ нь дараах байдалтай байна: уг түгжээ нь $2 × 2$ хэмжээтэй квадрат дотор $4$ ширхэг эрдэнийн чулуу байрлуулах ижилхэн нүхнүүдтэй бөгөөд түгжээний ирмэгүүдийг дагуулан, эдгээр нүхнүүдийн ойролцоо хэдэн ширхэг бүхэл тоонуудыг бичсэн байх юм. Түгжээний жишээг доорх зурагт дүрслэв.

Хайрцаг нь $9$ ширхэг эрдэнийн чулуутай хамт ирсэн байв. Эдгээр чулуунуудын хэлбэр нь нүхний хэлбэртэй таарч байгаа бөгөөд чулуу болгон нь $1$-ээс $9$ хүртэлх нэг тоог агуулж байв(тоо болгон нь яг нэг ширхэг чулуу нь дээр бичигдсэн байна). Хайрцаг нь зөв чулуунуудыг нүхнүүдэд байрлуулсан тохиолдолд онгойх юм: өөрөөр хэлбэл нүх болгон нь яг нэг ширхэг чулуугаар бөглөгдөх ажээ. Мөн квадратын мөр, багана болон 2 диагональд байрлах тоонуудын нийлбэрүүд нь түгжээний ирмэг дээр бичигдсэн тоонуудтай тохирох ёстой байв. Жишээлбэл дээр дүрслэгдсэн түгжээ нь доорх байдлаар чулуунуудыг нүхэнд байрлуулсан тохиолдолд онгойх юм.

Одоо ухаалаг Василиса хайрцгийн түгжээний ирмэг дээрх тоонууд нь өгөгдсөн байхад аль эрдэнийн чулуунуудыг нүхнүүдэд байрлуулж хайрцгийг онгойлгох ёстойг мэдэхийг хүсжээ. Василиса-д уг бодлогыг бодоход тусална уу.

Оролт

Оролтод хайрцгийн түгжээний ирмэгүүд дээр бичигдсэн тоонууд өгөгдөнө. Эхний мөрөнд зайгаар тусгаарлагдсан бүхэл тоонууд $r_{1}$ болон $r_{2}$ өгөгдөх ба эдгээр нь квадратын мөрүүд дээр бичигдсэн тоонуудын шаардлагатай нийлбэрүүдийг илэрхийлнэ. 2-дахь мөрөнд зайгаар тусгаарлагдсан бүхэл тоонууд $c_{1}$ болон $c_{2}$ өгөгдөх ба эдгээр нь квадратын баганууд дээр бичигдсэн тоонуудын шаардлагатай нийлбэрүүдийг илэрхийлнэ. 3-дахь мөрөнд зайгаар тусгаарлагдсан бүхэл тоонууд $d_{1}$ болон $d_{2}$ өгөгдөх ба эдгээр нь квадратын үндсэн болон хажуугийн диагоналиуд дээр бичигдсэн тоонуудын шаардлагатай нийлбэрүүдийг илэрхийлнэ ($1 ≤ r_{1}, r_{2}, c_{1}, c_{2}, d_{1}, d_{2} ≤ 20$). Дээр өгөгдсөн 6-н хувьсагч болон тэдгээрийн бичигдсэн байрлалуудын харгалзааг доорх зурагт дүрслэв. Илүү дэлгэрэнгүй ойлгохын тулд бодлогын өгүүлбэрт өгөгдсөн жишээг дүрслэх 2-дахь жишээг сайтар харна уу.

Гаралт

Хайрцгийг чулуунуудаар бөглөх бүдүүвч зургийг хэвлэнэ үү: тус бүр нь зайгаар тусгаарлагдсан $1$-ээс $9$ хүртэлх 2 ширхэг бүхэл тоо агуулах 2 мөр хэвлэнэ. Тоонууд нь хос хосоороо ялгаатай байх бөгөөд хэрэв өгөгдсөн түгжээний хувьд ямар ч оновчтой шийдэл байхгүй бол дан мөрөнд "-1" (хашилтгүйгээр) гэж хэвлэнэ үү.

Хэрэв хэд хэдэн оновчтой хариулт байвал тэдгээрийн алийг нь ч хэвлэсэн болно.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
3 7
4 6
5 5
Гаралт
1 2
3 4
Оролт
11 10
13 8
5 16
Гаралт
4 7
9 1
Оролт
1 2
3 4
5 6
Гаралт
-1
Оролт
10 10
10 10
10 10
Гаралт
-1

Тэмдэглэл

Бодлогод өгөгдсөн хамгийн сүүлийн жишээг сайтар анхаарна уу: Ухаалаг Василиса-д "5" гэсэн тоог агуулах 4-ижилхэн эрдэнийн чулуу хэрэг болох учраас уг хайрцгийг онгойлгох боломжгүй байна. Харамсалтай нь Василиса-д $1$-ээс $9$ хүртэлх тоо болгоныг агуулах зөвхөн нэг нэг эрдэнийн чулуу байгаа юм.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...