A. Фермерт тусална уу

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Нэгэн удаа Холын холын эзэнт улсад Сэм нэртэй нэгэн фермер амьдардаг байжээ. Сэм өөрийн Давн гэх үнээндээ ихэд хайртай байв. Сэм бүтэн зуны туршид Давн-ын өвөл идэх өвсийг хадахад зарцуулжээ. Сэм өвсийг хадуураар хадсан бөгөөд хадсан өвсөө нуруулдсан өвс болгосон ажээ. Сэм ухаалаг фермер учраас тэрээр уг өвс хадах үйл явцыг хялбар болгосон бөгөөд хэрэглэхэд илүү хялбар болгожээ. Тодруулбал тэрээр өвсийг ижил хэмжээ бүхий куб хэлбэртэй өвсөн блокууд болгосон байв. Дараа нь тэрээр блокуудыг өөрийн агуулахдаа хийн хадгалжээ. Зуны хүнд хүчир ажлын дараа Сэм $A*B*C$ өвсөн блокуудыг хадгалсан бөгөөд эдгээрийг $A$ давхарга үетэй тэгш өнцөгт параллелипипид болгон агуулахдаа хадгалжээ. Мөн давхарга болгон нь $B$ ширхэг мөртэй байх бөгөөд мөр болгон нь $C$ ширхэг блоктой байх юм.

Намрын төгсгөлд Сэм өнгөрсөн зуны туршид цуглуулсан өвсөө дахин нэг харахаар агуулахдаа иржээ. Харамсалтай нь Сэм өвсөн блокууд нь маш эмх замбараагүй байдалтай агуулахын эргэн тойронд хаягдсан байгааг олж харав. Уг газар үнэхээр эмх замбараагүй болсон байлаа. Энэ үйл явдал нь хулгайч нарын хийсэн ажил болж таарчээ. Тэд аль хэдийн явсан бөгөөд параллелипипид-ийн урт, хойд, дээр болон хажуу талуудаас нэг нэг үе блокуудыг авч явсан байв. Үр дүнд нь агуулахад $(A - 1) × (B - 2) × (C - 2)$ өвсөн блок агуулах параллелипипид үлджээ. Хэргийн ул мөрийг баллахын тулд хулгайчид параллелипипид-ийг $1 × 1 × 1$ хэмжээ бүхий дан блокуудад хуваасан байсан бөгөөд эдгээрийг агуулахын эргэн тойронд тараан хаясан байв. Хулгайн хэргээс хойш Сэм агуулах дотор $n$ ширхэг өвсөн блок байгаа болохыг тоолж мэдсэн боловч тэрээр $A$, $B$ болон $C$ тоонуудыг мартаж орхижээ.

Өгөгдсөн $n$ тооны хувьд хулгайлагдсан өвсөн блокийн боломжит хамгийн бага болон хамгийн их тоог олно уу.

Оролт

Ганц мөрөнд бодлогын нөхцөлийг илэрхийлэх бүхэл тоо $n$ ($1 ≤ n ≤ 10^{9}$) өгөгдөнө.

Гаралт

Хулгайч нарын авч явсан өвсөн блокийн боломжит хамгийн бага болон хамгийн их тоонуудыг зайгаар тусгаарлан хэвлэнэ үү.

Бодлогын хариулт нь хангалттай том байж болох учраас та тооцоолол хийхдээ 64-битийн бүхэл тоон төрлийг ашиглах ёстойг анхаарна уу. С++ хэл дээр 64-битийн бүхэл тоонуудыг унших болон бичихдээ %lld тодорхойлогчийг бүү хэрэглэнэ үү. Үүний оронд use cin, cout streams болон %I64d тодорхойлогч нарыг хэрэглэхийг илүүд үзнэ үү.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
4
Гаралт
28 41
Оролт
7
Гаралт
47 65
Оролт
12
Гаралт
48 105

Тэмдэглэл

Эхний жишээг авч үзье. Хэрэв Сэм анх $32 = 2 × 4 × 4$ өвсөн блокоос тогтох параллелипипид-ийг өөрийн агуулахдаа хадгалж байсан бол агуулахад хулгай орсны дараа $4 = (2 - 1) × (4 - 2) × (4 - 2)$ өвсөн блок үлдсэн байх юм. Түүнчлэн хулгайч нар $32 - 4 = 28$ өвсөн блок хулгайлсан байна. Хэрэв Сэм анх $45 = 5 × 3 × 3$ өвсөн блокоос тогтох параллелипипид-ийг өөрийн агуулахдаа хадгалж байсан бол агуулахад хулгай орсны дараа $4 = (5 - 1) × (3 - 2) × (3 - 2)$ өвсөн блок үлдсэн байх юм. Түүнчлэн хулгайч нар нь $45 - 4 = 41$ өвсөн блок хулгайлсан байна. Өөр ямар нэгэн боломжит өвсөн блокуудын анхны нөхцөл байдлын (хулгайн дараа Сэм-д яг 4 блок өвс үлдсэн байна) хувьд хулгайч нар нь 28-аас бага эсвэл 41-ээс их өвсөн блок хулгайлаагүй байх юм.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...